Бидэнтэй нэгд

Улс төр

Хоёр намыг нэгдэх сэдвээр ХЭН, ЮУ ХЭЛЭВ

Нийтэлсэн

Улс төрийн ууган хүчин болох МАН, гуравдагч хүчин гэгддэг МАХН хоёрын нэгдэл улс төрийн халуун сэдвийн нэг болоод байна. Тэгвэл улс төрийн хоёр том намын нэгдлийн талаар ХЭН, ЮУ хэлснийг онцолж байна. Энэ асуудалд МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцохдоо байр сууриа илэрхийлсэн бол МАН-ын дарга, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх намынхаа 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэхдээ байр сууриа илэрхийлжээ. Харин МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа дээрх асуудлыг хөндөж, үзэл бодлоо илэрхийлсэн байна.

У.ХҮРЭЛСҮХ: МАН-ААС УГШИЛТАЙ МАХН-ЫГ БҮХ ТАЛААР ДЭМЖИЖ, ХАМТАРЧ АЖИЛЛАХ БОЛНО

МАН-ын дарга, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх: Сүүлийн үед МАН-аас угшилтай МАХН-ыг эх намдаа эргэн ирж, элэг бүтэн, зорилго нэг, их үйлсийн төлөө хамтран зүтгэх нь зүйтэй гэсэн хоёр намын гишүүд, дэмжигчдийн идэвхитэй санал санаачлага, түүнийг дэмжсэн олон нийтийн хүсэл хандлага гарч байгааг МАН-ын даргын хувьд миний бие бүх талаар талархан дэмжиж, хамтран ажиллах болно. Нэгэн зорилгын төлөө ус, сүү шиг сүлэлдэн нэгдэж, улс орныхоо төлөө хамтран зүтгэх нь Монгол Улсын эрх ашигт бүрнээ нийцэх билээ.

Н.ЭНХБАЯР: ХОЁР НАМЫН НЭГДЛИЙГ У.ХҮРЭЛСҮХ БИД ХОЁР ШИЙДЭХГҮЙ

МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр: Дарга бол солигддог. Тиймээс би энд нийлнэ, нийлэхгүй гэж мэдэмхийрч суумааргүй байна. МАХН бол миний өмч, компани биш шүү дээ. Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёр ярьж сууж байгаад шийдчих асуудал биш. Намын анхан шатны байгууллагын дарга, гишүүд хуралдаж ард түмний санал асуулга явуулж олонх нь хоёр нам цаашдын том зорилтын төлөө 100 жилийн ойгоороо нэгдэх хэрэгтэй гэж үзвэл би энд юу ч гэж хэлээд нэмэргүй. Тиймээс энэ ярилцлагаар дамжуулан ард иргэдээ дэмжихийг уриалж байна.

Б.ТУЛГА: НАМЫН ГИШҮҮДЭЭС ХОЁР НАМ ЭРГЭН НИЙЛЭХ ЁСТОЙ ГЭДЭГ ШАХАЛАТ ИРЖ БАЙНА

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга: 100 жилийн их түүхийн босгон дээр МАН ба МАХН хэмээх хоёр улс төрийн намын салсан зам, орон зай эргэн нэгдэж нийлэх нөхцөл бүрдэж байна. Нэгэнт түүхийнхээ нэгээхэн хэсэг бий болсон улс төрийн шийдэл гаргалгаанаас шалтгаалан зөрөлдсөн намуудын үзэл бодол харилцаа хандлага нь 100 жилийн түүхт ойн босгон дээр эргэн ойртож буй нь аль аль намын гишүүд дэмжигчдийн дундаас, тухайлбал МАХН-ын гишүүд, Зуут, Мянгат, Түмтийн дарга нарын санал санаачлага, шахалт шаардлагаар тус намын удирдах бүрэлдэхүүнд ирсээр байна. Орсон бороо арилдгийн адил гарсан зөрчил намжиж бид ирээдүйгээ, ирэх 100 жилийн түүхээ салсан биш нийлснээр муудсан биш сайдсанаар эвдэрсэн биш эвлэснээр бичих нь өнөө үед эдгээр намуудыг удирдан манлайлж буй удирдлагуудын асуудал юм. Монгол Улс аз жаргалтай, монгол айл өрх, боловсролтой хүчирхэг иргэдтэй болохын төлөө өвөг дээдсийн үлдээсэн өв, үнэт зүйлийг эрхэмлэн эргэн нийлэх ёстой шүү хэмээн захиж байгаа намын ахмад залуу гишүүдийнхээ хүсэлтийг би өөрийн энэхүү илтгэлээр дамжуулан МАН-ын гишүүд дэмжигчид удирдах бүрэлдэхүүнд төдийгүй эвлэн нэгдэх учиртай улс төрийн 33 нам, тэдний дарга гишүүд, эрхэм эх орончдод хандан уриалж байна.

CGTN мэдээ15 цаг өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ16 цаг өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол5 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр5 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр5 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр5 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана