Энтертайнмент
Т.Дэлгэрмөрөнг цагдаагаас шалгаж эхэлжээ
Дуучин Т.Дэлгэрмөрөн өчигдөр /2021.02.28/ орой эхнэр Т.Анандатай хэрэлдэх үедээ лайв хийсэн. Энэ үед Т.Ананда нөхөртөө дөрвөн удаа хэвтэрч ортол нь зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаар ярьсан юм. Мөн тэрбээр Т.Дэлгэрмөрөнг хар тамхи татаж мансуурдаг гэх үгсийг цухуйлгасан.
Тэдний хэрүүл хийсэн лайв нэлээд өндөр авч, олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Тэгвэл өчигдөр орой 21:30 цагт Т.Дэлгэрмөрөнгийн талаар ЦЕГ-т гомдол мэдээлэл ирсэн байна. Одоогоор БЗД-ийн цагдаагийн 1-р хэлтэст шалтгалт хийгдэж байгаа аж.