CRI Монгол радио
Мьянмарын цэргийнхэн 19 орноос 100 дипломатчийг эгүүлэн татжээ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминМьянмараас НҮБ-ын дэргэд суугаа төлөөлөгч Чо Мо Тун Засгийн газартайгаа харилцаагаа тасалснаа мэдэгдэж, Мьянмарт цэргийн эргэлт хийсний эсрэг байр сууриа илэрхийлэхийг дэлхийн улс орнуудад уриалсны дараа Мьянмарын цэргийн эрх баригчид 19 орноос 100 дипломатчийг эгүүлэн татахаар болжээ.
Хэвлэлийнхний олж авсан Мьянмарын Гадаад хэргийн яамны баримт бичигт АНУ, Их Британи, Итали, Франц, Норвег, Бельги, Серб, БНХАУ, Энэтхэг, Япон, Тайланд, Сингапур, Индонез, Камбож, БНСУ зэрэг улс дахь элчин сайдын яамдын элчин зөвлөх, нарийн бичгийн дарга нарыг эгүүлэн татаж байгаа аж.
Чо Мо Тун албан тушаалаасаа чөлөөлөгдөж, эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдаад байна. Түүнийг НҮБ-ын индэр дээр ийн үг хэлсний дараа Мьянмарын ихэнх дипломатч тус улсад өрнөөд буй эсэргүүцлийн жагсаалыг дэмжиж, шинэ засгийн газартай хамтран ажиллахаас татгалзах хандлагатай болсон тул дипломатчдыг олноор эгүүлэн татах боллоо гэж орон нутгийн хэвлэлүүд бичжээ.