Нийгэм
С.К.ШОЙГУ Монголын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Давааг тус улсын Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзав.
Уулзалтаар хоёр орны цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, мөн Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд хамтран зохион байгуулах хоёр талын зарим арга хэмжээнүүдийн талаар санал солилцов. Энэ үеэр С.К.Шойгу Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд удахгүй тохиох орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын мэнд хүргэсэн юм.