Нийгэм
Улсын хэмжээнд шувууны томуугаас сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис хангалттай бий
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминЭрүүл мэндийн яамнаас БНХАУ-д шинэ коронавирусийн халдварын тархалтын талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна. Энэ үеэр мөн тус улсад гарсан шувууны ханиадны талаар Мал эмнэлгийн хүрээлэнгээс мэдээлэл өглөө.
Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэд захирал Д.Батсайхан “Мал эмнэлгийн ерөнхий газраас өндөр хоруу чанартай шувууны томуу өвчин гарсан талаар мэдээллийг өгье. Хятад улсад шувууны томуу өвчин гарсан болох нь 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр батлагдсан.
Ухань хотын ойролцоох 7,000 гаруй тахиатай фермийн 4,000 орчим тахиа үхсэн нь өндөр хоруу чанартай томуу болохыг илтгэж байгаа. Одоогийн байдлаар тус бүс нутагт 17,000 орчим тахиаг устгалд оруулсан гэх мэдээлэл байна.
Манай улсын хувьд өвчлөлөөс сэргийлэх зорилгоор хорио тогтоосон. Улсын хэмжээнд ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис хангалттай байгаа” гэлээ.