Дэлхий

АНУ-ын сансрын нисгэгч эмэгтэй дэлхийн дээд амжилтыг тогтоолоо

Нийтэлсэн

Тойрог замд 328 хоног ажиллаад өчигдөр эх дэлхийдээ буцаж ирсэн NASA-гийн сансрын нисгэгч Кристина Кок нэг нислэгээр сансарт хамгийн удаан аялсан эмэгтэй болж түүхэнд нэрээ бичүүллээ.

Өнгөрсөн долоо хоногт ярилцлага өгөхдөө тэр “нүүр лүү салхи үлээх” мэдрэмжийг санан үгүйлж байгаагаа ярьж байжээ.

Өчигдөр Кристина Оросын Александр Скворцов, Италийн Лука Пармитано нарын хамт Казахстаны талд газардсан юм.

Одоо 41 настай Кристина Кок өнгөрсөн оны гуравдугаар сарын 12-нд дэлхийгээс сансарт нисэж байжээ. Тэрээр АНУ-ын эмэгтэй сансрын нисгэгчдийн өмнөх дээд амжилт болох Пэгги Уитсоны 288 хоногийг гүйцэж, эрэгтэй дээд амжилт болох Скотт Кэллигийн 342 хоногт хүрэхэд хэдхэн хоног дутсан юм.

Одоогоор сансарт нэг удаагийн нислэгээр хамгийн удаан ажилласан дээд амжилтыг Оросын сансрын нисгэгч Валерий Поляков 14 сартай эзэмшиж байна.

Кристина Кок өнгөрсөн хугацаанд дэлхийг 5,248 удаа тойрч, өдөр бүр 16 удаа нар мандаж, жаргахыг харж, нийтдээ 223 сая километр зам туулжээ.

 

Эх сурвалж: The Guardian

Exit mobile version