CRI Монгол радио
“Ард түмний сайн сайхан амьдралын төлөө”
Одоо та бүхэн Сербийн Гадаад хэргийн сайд асан, Сербийн Орос болон Хятадын хамтын ажиллагааны комиссын гишүүн Иван Муер Кийчийн (Иван Мрикич) нийтлэлтэй танилцана уу.
Энэ жил Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн зуунд зуун жилийн түүхтэй ХКН-ын эргэн тойронд маш олон чухал үйл явдал болсон бөгөөд эдгээр үйл явдлыг нэг өгүүллээр жагсаахад хэцүү. Тиймээс энд Хятадын агуу хөгжлийн хамгийн чухал мөчид л авч өгүүлэх болно.
Хятад улс бол олон мянган жилийн соёл иргэншилтэй эртний улс гэдгийг бид бүгд мэднэ. Америкийн алдарт дипломатч доктор Хенри Киссинжер “Хятадын тухай” номдоо:”Улс орон, нийгэм бүхэн өөрийн гарал үүслийн домогтой байдаг. Хятадын соёл иргэншил нь цаг хугацааны эхлэлгүй байгалийн мөнхийн үзэгдэл юм шиг санагддаг. Хуандигийн Домогт өгүүлснээр хүмүүс түүнийг Хятадын өвөг дээдэс хэмээн хүндэлдэг ч Хятад тэр үед аль хэдийн оршин тогтнож байсан”. “Хятадын хөгжил нь Азийн ихэнх хэсгийн хөгжлийг бэлгэддэг бөгөөд Хятадын хөгжил мөн бүх хүн төрөлхтөнд мөнхийн хувь нэмэр оруулсан юм” гэжээ.
19-р зуун, 20-р зууны эхний хагаст Хятадыг гаднын дайснууд эзэлж, боолчилж байжээ. Түүхэнд Хятад хэзээ ч бусдыг булаан дээрэмдэж байгаагүй, харин бусдад булаан дээрэмдүүлж байсан юм. Бүр эрт Колумб Шинэ эх газрыг нээхээс өмнө Хятадын далайчин Жэн Хэ олон зуун усан онгоцыг удирдан дэлхийн өнцөг булан бүрд аялахыг зорьсон юм. Тухайн үед харьцуулшгүй байсан Хятадын энэ “флот” бусад улсын газар нутгийн нэг инчийг ч эзэлж байгаагүй, мөн тэд гадаадад колони байгуулж, бусад орны нөөц баялагт шунаж, “дээд соёл иргэншлийг дэлгэрүүлэх” шаардлагыг үндэслэн бусад улс орнуудыг боолчлоогүй бөгөөд харин бусад орнуудтай харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх зорилгоор худалдаа хийж, дараа нь Хятад руу буцан ирсэн юм.
Хятад улсын Коммунист нам байгуулагдсанаас хойш үе үеийн удирдагчид орчин үеийн Хятадын хөгжилд гүнзгий ул мөр үлдээжээ. Статистикийн мэдээгээр Хятад улс өнөөдөр дэлхийн эдийн засгийн оролцооны үзүүлэлтээр бүх улс орнуудын дунд хоёрдугаарт жагсаж байна. Мэдээжийн хэрэг, энэ бол Хятадын агуу ололт амжилтыг нотолж буй олон мэдээллийн нэг юм.
Ши Жиньпин дарга болон Хятадын Коммунист намын удирдлага дор Хятад улс сүүлийн үед маш их ололт амжилтад хүрсэн, тухайлбал: дотоодын цар тахлыг амжилттай хяналтдаа авсан, дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр болсон, ЕХ-ны хамгийн том худалдааны түнш болсон, Хятад, ЕХ-ны хөрөнгө оруулалтын гэрээг хийж дуусгасан, “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурсан, үүнтэй зэрэгцэн Их 20, Шанхай хамтын ажиллагааны байгууллага, БРИКС зэрэг олон талт хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсээр байна.
Сүүлийн үед Хятад улс бас өөр нэг том ололт амжилт тухайлбал туйлын ядуурлыг арилгаснаа зарлажээ, энэ нь НҮБ-аас тогтоосон зорилтот хугацаанаас (2030) бүхэл бүтэн арван жил урьдчилсан юм. Энэ бол магтууштай амжилт биш гэж үү? Хятад улс өнөөдөр дэлхийн олон дээд амжилтын эзэн хэвээр байгааг бүү мартаарай. Хятад улс дэлхийн хамгийн урт, хамгийн өндөр гүүрийг барьж, хэдэн зуун мянган км хурдны замтай болж, дэлхий ертөнцийг гайхшруулсан өндөр уулсын дунд хонгил барьжээ …
Хятадын онцлогтой социализм бол Хятадын өвөрмөц баялаг юм. Хятад улс өнөөг хүртэл тоо томшгүй олон салбарт хөгжиж байгаа нь энэхүү тогтолцооны үр нөлөө, өвөрмөц шинж чанарыг нотолж байна. Энд дахин онцлох зүйл бол “Бүс ба зам” санаачилга нь маш олон улс орныг хамрах болж байна, энэ нь Хятад улс зөвхөн өөрийн хөгжлийг анхаарч байгаагаар зогсохгүй дэлхийн олон улс орон, ард иргэдийн сайн сайхан амьдралд анхаарлаа харуулж байгааг харуулж байна.