CRI Монгол радио

Техаст амны хаалт зүүх шаардлагаа цуцалж, ААН-үүдээ нээхээр боллоо

Нийтэлсэн

АНУ-ын Техас мужийн амбан захирагч Грегг Эббот тус мужид тогтоогоод байсан амны хаалт зүүх шаардлагаа зогсоож, аж ахуй нэгжүүдээ 100 хувь нээхээр болсон талаар мэдэгджээ.

Энэхүү шийдвэр нь 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхлэх аж. “Ирэх лхагва гарагаас ямар ч төрлийн бизнесийн байгууллагын үйл ажиллагааг нээх болно. Техасыг 100 хувь нээх цаг болсон. Түүнчлэн би мужийн хэмжээнд амны хаалт зүүх шаардлагыг цуцалж байна” гэжээ.

28 сая хүн амтай Техас мужид 2,6 сая хүн коронавирусийн халдвар авч, 43 мянган хүн нас барсан нь АНУ-д нас баралтын түвшнээр гуравдугаарт орж байгаа муж юм.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version