Нийгэм

Эзнээ унтахад саад болдоггүй гар утасны апп бүтээнэ

Нийтэлсэн

Хүн зүүрмэглэсэн, гүн нойрсож байх үеэр их дуу чимээ гарахаас өөр таагүй зүйл гэж байдаггүй биз. Үүнээс гадна ухаалаг гар утас нь хүмүүсийг унтах, сэрэх хэв маягийг бага зэрэг эвдэж байна. Гэхдээ “Google” компани технологийн улмаас идэвхжсэн энэ муу зуршлуудыг арилгахыг хүсч байгаа аж. Тиймээс ухаалаг андройд утсанд зориулсан шинэ аппликейшнийг  бүтээж байна. Энэ нь хүнийг  илүү нарийн аргаар зүүрмэглэсэн тохиолдолд илрүүлнэ. Тиймээс унтмаар болж байгаагаа мэдвэл гар утасныхаа аппликейшн, үйлчилгээнүүдэд чимээгүй байх, саад болохгүй бай гэж хэлэх хэрэгтэй юм байна. Хэдийгээр ямар ч хамаагүй гар утас эзнээ таагүй явдлаас зайлсхийхийн тулд унтдагийг тодорхойлдог. Мөн хүний нойр хүрч байгааг илрүүлдэг шинэ аппликейшний дэвшил нь хүнийг унтаж амрах, автоматаар сэрснийг тогтоосноор эзнийхээ зан, хэв маягийг сурах, гар утасны ажиллагааг илүү сайн удирдах боломжтой гэж бодож байгаа аж.

Түүнээс гадна энэ шинэ систем нь түүний илрүүлэх системийг аль болох нарийвчлан тохируулахын тулд гэрлийн горим, бичил хөдөлгөөнийг удирддаг байна. Тухайлбал, эзнээ унтсаныг батлах болон хэзээ сэрснийг ойлгох хоёр загварыг бүтээжээ. Ингэснээр ухаалаг гар утас нь хиймэл оюун ухааныг ашиглан таны зуршлуудыг дагаж чадна. Тиймээс таныг хэдэн цагт унтахаар хэвтдэг, өглөө хэдэн цагт сэрдэг талаар мэдэж болно. Гэхдээ гар утсанд зориулсан аппликейшн бүтээгчид “Google” компанийн унтсаныг илрүүлэгч шинэ аппликейшнийг хөгжүүлэх шийдвэр гаргахгүй бол энэ нь ашиггүй болох аж. Гэхдээ энэ компани андройд системд багтаасан энэ бүх дэвшлийг сурталчлах хандлагатай байгаа гэнэ. Харин одоо цагт унтах горимыг зохицуулах, хэмжихийн тулд илүү ашиглаж байгаа төхөөрөмж нь ухаалаг цаг аж. Хамгийн хямдхан ухаалаг цаг ч эзнийхээ унтаж байгааг илрүүлэх сайн системтэйгээс гадна сайн нойрсоход тусалдаг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.3 ЛХАГВА № 42 (6519)

Exit mobile version