Нийгэм
Ж.Байгалмаа: Завхан аймагт халдварын ХОЁР ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.03/ 11.00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 19507 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 44 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотод 42, Завхан аймагт хоёр тохиолдол бүртгэгдлээ. Хоёр хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 657 хүн эмчлэгдэж байна. Хоёр хүний биеийн байдал маш хүнд байна. Долоон хүний биеийн байдал хүнд байна” гэж ярилаа.