Нийгэм

Дуудлагаар ажиллах автомашины бэлтгэл, бэлэн байдлыг хангав

Нийтэлсэн

НОБГ-ын нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид шар усны үерийн дуудлагаар ажиллах аврах ажиллагааны зориулалттай “УАЗ” фургон, “ГАЗЕЛЬ” маркийн автомашинуудын бэлтгэл, бэлэн байдлыг хангалаа.

Автомашинуудыг уснаас аврах, ус зайлуулах зориулалттай багаж хэрэгслээр тоноглож, үүрэг гүйцэтгэхэд бэлэн болгоод байна.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/27 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлээд байгаа юм гэж НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-аас мэдээллээ.

Exit mobile version