Энтертайнмент

30 наснаасаа өмнө хийж үзэх 10 зүйл

Нийтэлсэн

Цоо шинэ зүйлийг хийж үзэх нь залуусыг хүсэл мөрөөдлөө олоход, цагийг зугаатай өнгөрүүлж, амьдралаа илүү адал явдалтай болгоход тусалдаг.  Тиймээс таны амьдралыг илүү сонирхолтой болгох, 30 хүрэхээсээ өмнө хийж үзэх 10 зүйлийн жагсаалтыг хүргэж байна.

 

1.Алдсан зүйлээ дахин эхлүүлэх

“Зөв цаг мөчийг хэзээ ч битгий хүлээ. Яг одоо зогсож байгаа газраасаа бүхнийг эхлүүл. Өөртөө байгаа нөөц боломжоо ашиглан ажиллах үед юу чамд хэрэгтэй гэдэг нь ил болно” гэж Наполеон Хилл хэлжээ. Ямар нэгэн зүйлийг нэг удаа хийж үзээд алдана гэдэг нь чи тухайн зүйлийг хийх чадваргүй гэсэн үг огт биш. Харин юун дээр алдсанаа сайтар анхаарч, дараагийнхаа төсөл дээр өмнөхөө давтахгүй байх нь чухал. Эхлүүлээд чадалгүй орхисон зүйлээ дахин нэг оролдоод үзээрэй.

2.Хийхээс айдаг зүйлээ хийж үзэх

Та танихгүй хүмүүсийн өмнө ярихаасаа айдаг уу. Үүнээс гарах цор ганц зам нь айдастайгаа нүүр тулж олны өмнө гарч илтгэх юм. Яг одоо өөрийгөө ялж, энэ таагүй байдлаас гарахгүй бол таны айдас жил ирэх тусам улам нэмэгдэх болно.

3.Бизнес эхлүүлэх

“Залуу, тэнэг байхдаа бизнес эхлүүлж, хөгшин, баян болохоороо аялалд гараарай” гэж үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагч Доуг Феавер захилаа.

4.Өөрийн үнэ цэнэтэй зүйлийг олох

Байгууллага бүр өөр өөрийн гэсэн ажлын соёл, арга барилтай байдаг. Гэхдээ үүнээс үл хамааран өөрийн арга барил, үнэ цэнэтэй зүйл юу гэдгийг олох нь хамгаас чухал. Ингэж чадвал зайлшгүй хөгжин дэвших болно. Учир нь өөрийгөө хөгжүүлэх гээд завгүй яваа хүнд бусдыг шүүмжлэх цаг олддоггүй юм.

5.Хувьцаа худалдан авах

Ямар нэгэн эрсдэлээс айхгүйгээр аль нэг компанид хөрөнгө оруулж, хувьцаа худалдаж авч үзээрэй. Богино хугацааны орлого бус урт хугацааны “тоглоом”-д төвлөр.

 6.Уншихад суралцах

Бид ажлаасаа халагдаж болно. Эхлүүлсэн төсөл бүтэлгүйтэх нь бий. Харин мэдлэгээ бид хэзээ ч алдахгүй. Тиймээс тасралтгүйгээр ном уншдаг нэгэн болоорой. Суралцах нас “дуусна” гэж байхгүй. Тиймээс хэдэн нас ч хүрсэн бай тасралтгүйгээр суралцаарай.

7. Гадаад хэл сурах

Олон хэлийг сайн сурдаггүй юмаа гэхэд хүмүүстэй ойлголцох хэмжээнд аль нэг гадаад хэлийг сураарай.

8. Аялах улсуудын жагсаалт гаргах

Хурдацтай өөрчлөгдөж буй дэлхийн нэг хэсэг учраас хаана, юу хэрхэн өөрчлөгдөж байгааг үзэж, харж, мэдрэхгүй бол бид хөгжихгүй. Тиймээс хөгжиж буй орнуудыг жагсаалтдаа түлхүү оруулаарай.

9.Дасгал, хөдөлгөөн хийж эхлэх

Нэгэн хэвийн өдөр тутмын амьдралын хэв маягаасаа түр ч атугай хөндийр. Ийн фитнесст явах, бүжгээр хичээллэх, спортын аль нэг төрлөөр хичээллэж эхлэх гээд бие физиологидоо эрчимтэй өөрчлөлт хий. Хангалттай сайн унт. Дасгал, бясалгал хий. Амьдралын хэв маягаа илүү сайнаар өөрчлөхөд түүнийг дагаад үр бүтээмж тань өснө. Нойргүй, шөнийн турш ажилласнаар үйл хэрэг сайн бүтэхгүй.

10.Ганцаараа амьдарч үзэх

Эцэг эхээс хол, ямар ч өрөөний хамтрагчгүйгээр ганцаараа амьдарч үз. Эргэн тойронд хэн ч байхгүй тохиолдолд хүн өөрийн дотогшоо өнгийж, өөрийгөө таньж эхэлдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.4 ПҮРЭВ № 43 (6520)

Exit mobile version