Энтертайнмент

Австралийн гудамжны урлагийн шилдэг бүтээлээр Х.Хоснарангийн зураг шалгарчээ

Нийтэлсэн

“Australian Street Art Awards” 2020 оны шилдэг зургуудаа шалгарууллаа. Тэргүүн шагналыг Heesco нэрээрээ Австралид танигдсан монгол уран бүтээлч Х.Хоснаран хүртсэн байна. Түүний “Town-Yarram” нэртэй бүтээл шилдгээр шалгарчээ.

Австрали улсын Викториа мужид Яррам хэмээх нэгэн жижиг хот бий. Heesco энэ хотын эргэн тойронд хотын зарим түүхэн үйл явдал, олны хүндэтгэлийг хүлээсэн хүмүүсийн зургийг зуржээ.

Түүний бүтээлүүд хотын оршин суугчдын мөнхийн бахархал болон үлдэж, цар тахлын үед тэдний сэтгэл санааг ихэд өргөсөн гэж иргэд үнэлжээ. Одоо Яррам хотыг Heesco Town хэмээн нэрлэх болжээ.

Муралист Heesco буюу Х.Хоснаран нь Австрали улсад 1999 онд ирж, 2005 онд Сиднейн Урлагийн Коллежийг төгссөн. Одоо тэрээр Сидней хотод нэгэн томоохон төсөл дээр ажиллаж байгаа аж.

Exit mobile version