CRI Монгол радио

Үндэстний цөөнхийн анхны намын үүр энд байгуулагдлаа

Нийтэлсэн

Бээжингийн Ши Даний чулуун барс гудамжинд нэгэн хучин барилга байдаг. Энэ нь Төвийн үндэстний их сургуулийн дэргэдэх дунд сургуулийн хуучин байр – Монгол төвөд сургууль бөгөөд Хятадын үндэсний хэмжээний түүхийн дурсгалт газар юм.

Монгол төвөд сургууль нь 1913 онд Бээжинд байгуулагдаж, тухайн үеийн анхны үндэстний цөөнхийн сургууль юм. Хятад улсын дэд дарга асан Улаанхүү даруй энэ сургуулиас төгсжээ.

1914 оны 3-р сараас, Монгол Төвөд сургууль нь бэлтгэл ангид сурагч элсэж эхлэн, аймаг хошуунаас сурагчдыг сонгон илгээж байлаа. Түүнээс хойш Улаанхүү, Заяатай нарын 41 монгол залуус энэ сургуульд ирж суралцаж, улс орон үндэстнээ аврах хувьсгалын ажиллагаанд оролцоход үндэс суурь тавьжээ. Тэд сургуульд сурч байхдаа Хятадын социалист залуучуудын эвлэлд нэгдэн орж, 1924 оноос хойш дараалан ХКН-д элсэн оржээ. Ийнхүү ХКН-ын үндэстний цөөнхийн анхдагч намын үүр энд байгуулагдсан байна.

Тэр үеэс эхлэн Монгол төвөд сургууль нь ХКН үндэстний цөөнхийн дунд хувьсгалын ажиллагаа өрнүүлэх чухал газар болсон бөгөөд хожмын олон удаагийн хувьсгалт тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэжээ. Улаанхүүгээр тэргүүлсэн монгол үндэстний залуус ХКН-ын удирдлага дор уйгагүй тэмцэж, Хятадын ард түмнийг чөлөөлөх үйлсэд гарамгай хувь нэмэр оруулжээ.

Хувьсгалын ажиллагаа нь оюун санааны удирдлагаас салж чадахгүй. 1925 оны эхээр Монгол төвөд сургуулийн монгол залуус “Монгол тариачин” сэтгүүлийн эхний дугаарыг хэвлүүлсэн байна. Энэ нь Хятадын орчин үеийн хувьсгалт түүхэн дэх анхдагч үндэстний цөөнхийн хувьсгалт сэтгүүл юм. Тухайн үед монгол үндэстний иргэдийн эх оронч үзлийг дайчлан хөгжүүлэхэд чухал ач холбогдлоо өгчээ.

Өдгөө, Төвийн үндэстний их сургуулийн дэргэдэх дунд сургууль хуучны Монгол төвөд сургуулийн ажил эрхлэлтийн үзэл баримтлалыг үргэлжлүүлсээр байх бөгөөд олон нутгийн үндэстний цөөнхийн сурагчийг элсэж энд хичээллэж байна.

Exit mobile version