Улс төр
Ц.Туваан: С.Эрдэнэ МАН-ынхантай хамтарсан хариуцлагаа хүлээх болно
УИХ-ын гишүүн Ц.Туваан өнөөдөр /2021.03.05/ мэдээлэл өглөө.
Тэрбээр “Биднийг Ерөнхийлөгчийн сонгуульд оруулахгүй байх МАН-ын зорилгод өмнөх намын удирдлагууд хамтарч оролцож байна. Миний бие өчигдөр АН-ын ҮБХ-ны хуралд оролцож, гуравдугаар сарын 28-нд болох АН-ын даргын сунгааг хүлээн зөвшөөрч байна. Өнөөдөр надад байгаа АН-ын тамга бол албан ёсны хүчинтэй тамга юм. Шаардлагатай гэж үзвэл энэ тамгаа Үндсэн дүрмийн хороонд хүлээлгэж өгөөд, дараагийн даргаа сонгогдох үед шилжүүлэх боломжтой гэдэг байр сууриа илэрхийлсэн. С.Эрдэнэ ч мөн өөрт байгаа тамгаа Үндсэн дүрмийн хороонд хүлээлгэж өгөх боломж бий. АН-аас нэр дэвшигч оруулахгүй байх зорилгоор С.Эрдэнэ МАН-ынхантай хамтарч ажиллаж байна. Энэ хариуцлагаа хүлээх болно” гэлээ.