Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Тавантолгойд эзэн суусан Хятадын TTJVCO компанийг гаргах цаг болсон

Нийтэлсэн

-TTJVCO компани Тавантолгойн ордоос нэг тэрбум ам.доллар хийжээ-  

Тавантолгойн баялаг монголчуудын өмч нэртэй боловч тус ордын тал нь Хятадын мэдэлд очоод арваад жилийн нүүр үзэж байна. Хятадын TTJVCO буюу “Ти Ти Жи Ви Си Өү” компани Тавантолгойн ордоос ойрын хэдэн жил гарахгүй. Хэрэв гаргавал Тавантолгойн ордод нүүрсний олборлолт буурч, Монголын эдийн засаг муугаар нөлөөлнө хэмээн сүрдүүлж эхэлжээ. Тавантолгойн ордын хууль ёсны эзэмшигч “Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс Зүүн цанхид олон жилийн турш үйл ажиллагаа явуулж, монгол нүүрсээр тэрбум ам.долларын ашиг хийсэн TTJVCO-г өнгөрсөн баасан гарагт гаргах шийдвэр гаргасан. Учир нь тус компанийн зүгээс урьдын адил  зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр ажил гүйцэтгэх санал ирүүлжээ. Тиймээс “Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагууд Хамтын ажиллагааны гэрээгээ өнгөрсөн сарын 28-наар тасалбар болгон дуусгахаа мэдэгдсэн байна.

TTJVCО компани 2018 онд нэг метр.куб уулын ажлын зардлыг 4.37 ам.доллараар гүйцэтгэсэн. Энэ нь НӨАТ-гүй төлбөр бөгөөд НӨАТ оруулбал 4.8 ам.доллар болдог. Харин Баруун цанхид үйл ажиллагаа явуулж буй монгол компаниудын нэгдэл  нэг метр.куб уулын ажлыг 6475 төгрөгөөр гүйцэтгэж байжээ. Нэг уурхайн хоёр хэсэгт ийм харьцангуй байдлаар буюу Хятадын TTJVCО хэт өндөр үнээр ажил гүйцэтгэж ирсэн байдаг. Жишиг үнэ нь гэрээний хугацааг дуусгах хүртэл энэ байдлаар явсан аж.  Өөрөөр хэлбэл, TTJVCО компани хугацаа нь дууссан гэрээгээр далимдуулан олон жилийн турш монгол компаниудаас гурав дахин их үнээр ажил гүйцэтгэж ирсэн байгаа юм. Энэ өртөг нь нийтдээ тэрбум ам.доллароор хэмжигдэж байгааг эх сурвалжууд мэдээлж эхэлсэн олны анхаарлыг татаад байна. Мөн үүнээс монголчууд хэдий хэмжээний ашиг олох боломжтой байсан нь ч харагдана.  Улмаар Монгол Улсын 2.6 сая иргэний мэдлийн “Эрдэнэс-Тавантолгой” компани 400 гаруй тэрбум төгрөг хэмнэх боломжтой байжээ. Тэгвэл одоо Тавантолгойгоос тэрбум ам.доллар хийсэн TTJVCO компанийг бүр мөсөн гаргаж, монголчууд өөрсдөө ажлаа хийх цаг ирсэн. Эдийн засгийн хувьд монгол компаниуд ийм чадавхтай болсон гэдгийг “Эрдэнэс-Тавантолгой” компани жилдээ тэрбум ам.долларын борлуулалт хийж эхэлснээс харж болно. Баруун цанхид хямд бөгөөд амжилттай ажиллаж буй монгол компаниудын түншлэл ч TTJVCО-гийн оронд орох боломжтой гэдгээ олон жилийн турш илэрхийлж буй.

Анх Зүүн Цанхийн уурхайд үйл ажиллагаа явуулж байсан Австралийн “Макмахон” компани хоёр жил гаруй “Эрдэнэс-Тавантолгой”-той маргаантай байсны эцэст Монгол дахь төлөөлөл болох TTJVCO-г хятадуудад худалдаад гарсан байдаг. Ийнхүү олон жилийн турш хятадуудаас харамлаж ирсэн Тавантолгойн ордыг австраличууд хятадуудад хялбархан өгчихсөн. Түүнээс хойш Тавантолгойн Зүүн цанхийн менежмэнт үндсэндээ Хятадуудын мэдэлд орсон гэж ойлгож болно. Гэвч TTJVCO-гийн хамтран ажиллах гэрээг удаа дараа сунгаж ирсэн нь олны нийтийн шүүмжлэлийг дагуулж, эсэргүүлцэлтэй тулгарсаар байгаа. Тухайлбал, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ 2015 оны арваннэдүгээр сард Тавантолгойн баялгийг Хятадын TTJVCO компанийн мэдэлд өглөө хэмээн өөрийгөө шатааж байлаа. Тухайн үед “Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагуудыг огцруулснаар хэрэг явдлыг дарсан. Гэтэл өнөөг хүртэл TTJVCO компани ажилласан гэхээр сонирхол татна. Үүний дараа С.Эрдэнэ “TTJVCO компани Тавантолгойгоос олборлосон нүүрснийхээ 65 хувиар зардлаа нөхдөг. Үүнийг Монгол компани илүү хямдаар хийж чадна. Уурхайчдын ярьж байгаа Тавантолгойн ордод Хятадын компаниуд 100 хувь хяналтаа тогтоосон гэдэг үнэний ортой” хэмээж байсан юм. Тэгвэл өнөөдөр TTJVCO компанийн зүгээс “Эрдэнэс-Тавантолгой”-г 2015 онд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээнд тусгасны дагуу гэрээгээ энэ онд автоматаар сунгах ёстой хэмээн буруутгаж байгаа аж. Ийм нэг талыг хэт баримталсан гэрээний дагуу одоо TTJVCO компани олон улсын шүүхэд хандана хэмээн сүрдүүлэг бүхий мэдээлэл цацаж эхэлсэн. Мөн 2015 оны гэрээний заалтад 2019 онд завсар орсон байдаг. Учир нь 2015 онд байгуулсан гэрээ дөрвөн жилийн хугацаатай буюу 2019 онд дуусах байсан. Гэвч TTJVCO компанийн зүгээс гэрээний хэрэгжилт тохирсон хувьдаа хүрээгүй гэдэг шалтгаанаар энэ оныг хүртэл хоёр жилээр сунгасан байдаг аж. Тэгвэл нүүрсний үнэ өртөг сайн байсан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд TTJVCO компанийн гэрээний гүйцэтгэл хангагдсан гэж үзэж болох юм байна.

Ийнхүү Хамтын ажиллагааны гэрээгээр халхлан их хэмжээний ашиг хийсэн TTJVCO компани өнгөрсөн хугацаанд монгол ажилч­дыг учир шалтгаангүй хоморголон халсан, төрийн өмчит  “Эрдэнэс-Тавантолгой” компаниас олон арван тэрбумын тоног төхөөрөмж хууль бусаар шилжүүлж авсан зэрэг асуудал аль гэрээнд засвар оруулсан 2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр яригдаж байжээ. Тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс  Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад хаягласан албан бичигт “Тавантолгойн нүүрсний ордын Цанхийн зүүн хэсэгт гэрээт олборлогчоор ажиллаж байгаа Ти Ти Жи Ви Си Өү компанитай байгуулсан гэрээний хугацаа 2019 оны хоёрдугаар сарын 28-нд дуусч байгаа тул уг гэрээг дахин сунгах шаардлагагүй. Харин  гэрээний улмаас “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй” гэсэн чиглэл өгсөн байдаг аж. Төрийн өндөрлөгүүдийн өгсөн энэ чиглэл өнөөг хүртэл хэрэгжээгүй бөгөөд Хятадын төлөөлөл TTJVCO компани Тавантолгой дахь барьцаа улам бүр лавшруулахаар зэхэж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа