Эдийн засаг

Цар тахал эдийн засгийн өсөлтийг хоёр жилээр ухрааж байна

Нийтэлсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр “Цар тахал эдийн засгийн өсөлтийг хоёр жилээр ухрааж байгаа”-г Монголбанкнаас мэдээлсэн байна.

Дотоодод “коронавирус”-ийн халдвар тархсан нь эдийн засгийн уналтыг гүнзгийрүүлж, сэргэлтийг удаашруулсныг дүгнэжээ. Энэ онд эдийн засаг 6.1 хувиар өсөх тооцооллыг танилцуулаад байна.

Харин арилжааны банкнууд үйлчилгээгээ цахимжуулахад 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснийг Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар мэдээлсэн юм. Энэ нь цар тахлын хямралын үед банкны үйлчилгээг иргэдэд хүргэхдээ хүндрэлгүйгээр давахад голлон нөлөөлжээ.

Засгийн газар эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөр батлаад байна. Энэ хүрээнд 27 мянган аж ахуйн нэгж гурван хувийн хүүтэй зээлд хамрагдах нөхцөл шаардлагыг хангаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо.

Exit mobile version