CRI Монгол радио

Экологийг хамгаалахад цогц арга хэмжээ шаардагдана

Нийтэлсэн

Өвөр Монгол бол Хятад улсын экологийн хамгаалалтын чухал халхавч болно. Экологийн хамгаалалтыг бэхжүүлэх нь Ши Жиньпин даргын үргэлж санаа тавьж байдаг явдал юм. 5-ны өдөр 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын 4-р чуулганы Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцох үеэр, Өвөр Монголын экологийг сайтар хамгаалан, экологийн аюулгүйн халхавчийг байгуулахыг дахин сануулсан байна.

2019 онд Ши Жиньпин дарга Өвөр Монголд ой, хээр тал, намгархаг газар, гол мөрөн, нуур цөөрөм, элсэн цөл гээд байгалийн төрөл бүрийн тогтоц байж, урт хугацааны турш экологийн цогц системийг бүрдүүлсэн юм. Иймээс экологийг хамгаалахад цогц арга хэмжээ шаардагдана гэж хэлсэн байдаг.

Бээжингээс хойд зүгт 400 км-ийн зайд асар том ногоон байгууламж бий. Түүнийг Сайхандаваа гэдэг. Тухайн цагт шувуу суух газаргүй, ой модгүй нүцгэн байсан тэнд хүний хөдөлмөр хүчээр 60 шахам жил мод тарьж ургуулсны дүнд одоо дэлхийн хамгийн том ой болжээ. “Сөнөсөн далай” гэгдсэн Хөвчийн элсийг 30 жилийн турш Хятад улс цөлжилтөөс сэргийлэн засаж, 7500 га талбайд чихэр өвс, 450 га талбайд гоёо тариалж мэдэгдэхүйц үр дүнд хүрч чаджээ. Энд хоёр жил тутамд “Хөвч” цөлжилтийн форум зохион байгуулдаг бөгөөд бүх дэлхийн хамгийн нөлөө бүхий цөлийн форум хэмээн үнэлэгддэг болсон байна. Мөн ч БНХАУ байгаль орчин хамгааллын үр бүтээлээ дэлхийд дэлгэн үзүүлэх чухал индэр болжээ.

5-ны өдрийн хэлэлцүүлэг дээр Өвөр Монголын Баяннуур хотын дарга Жан Шяобин Бордохойн экологийн хамгаалалт, Шар мөрнийг эрэг дагуу хэрхэн цөлжилтөөс хамгаалж байгаа тухайгаа танилцуулжээ. Ши Жиньпин дарга ч энэ газрыг сайн ойлгож байлаа, тэрээр хэлэхдээ, уг бүсийг хамгаалах нь хужиршиж байгаа тариан газрыг засан сайжруулах төдийгүй цөлжилттэй тэмцэх асуудал ч оршиж байна гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, зарим газар мод тарьж ойжуулж тариан газрыг өөр зориулалтаар ашиглаж байна, зарим газар их хөрөнгө мөнгө зарцуулан элсэн цөлийг засаж байна. Эдгээр нь бүгд бүтэхгүй, сайн судалж, төлөвлөлт хийж, шинжлэх ухаанчаар, тухайн газар нь зохицуулан засан сайжруулах хэрэгтэй. Эс тэгвэл хүн хүч, хөрөнгө мөнгийг үрэн таран хийсэн явдал болно гэжээ.

Хянганы ойн талбайгаас ирсэн төлөөлөгч Жөү-Иже өөрийгөө би мод огтлогч байснаас ойн хамгаалагч болсон гэж танилцуулж байлаа. Тэрээр ажилд орохдоо өдөрт мод огтолж галт тэргэнд ачдаг байжээ. Хожим нь улсаас байгалийн ойг хамгаалж, экологийг сайжруулах төсөл хэрэгжүүлсэн. Одоо Хянганы шугуйд зэрлэг амьтан олширч, зээр, хүрэн баавгай олноор харагдах болсон. 2018 онд ой болон намгархаг газрын экологийн системийн үйлчилгээний өртөг 616 тэрбум юаньд хүрсэн, үүнээс бид онгон дархан байгаль бол үнэлж баршгүй өв эрдэнэ гэдгийг гүнзгий ойлгосон гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, мод огтлогчоос ойн хамгаалагч болсон чинь даруй Хятад улсын аж үйлдвэрийн бүтцэдээ өөрчлөлт оруулж байгааг харуулсан. Таны хэлсэн экологийн системийн үйлчилгээний өртөг гэгч бол даруй ногоон ДНБ болно. Экологи нь өөрийн өртөгтэй юм. Үүнд ой шугуй нь өртөгтэй төдийгүй хүчилтөрөгч ялгаруулж байгаагаараа ч үнэ өртөгтэй юм. Ойжуулалт сайн бол жуулчин их ирнэ, ойн эдийн засаг ч хөгжих болно гэжээ.

Онгон дархан байгаль бол үнэлж баршгүй өв эрдэнэ! Экологийг хамгаалах нь ногоон хөгжил юм. Эзэн хичээвэл заяа хичээнэ!

Exit mobile version