Энтертайнмент

Ташкентын их дуулгаас Монголын хоёр дахь алтан медалийг Ц.Цогтбаатар хүртлээ

Нийтэлсэн

Олон улсын жүдо бөхийн холбооны Ташкентын их дуулга хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдрийн байдлаар манай улс 1 алт /М.Уранцэцэг/, 2 мөнгөн медальтай /Л.Сосорбарам, Ё.Басхүү/ багийн дүнгээр хоёрт эрэмбэлэгдэж байгаа юм.

Тэмцээний хоёр дахь өдөр Монголын жүдо бөхийн шигшээ багийн зургаан бөх дөрвөн жинд зодоглосон. Үүнээс эрэгтэй:

  • -73 кг жинд зодоглосон МУГТ Г.Одбаяр гуравдугаар шатанд Арменийн Фердинианд Карапетианд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн.
  • Харин түүнтэй нэг жинд зодоглосон ОУХМ Ц.Цогтбаатар хэсгийн аваргын төлөө Оросын Евгений Прокопчукийг ялснаар хагас шигшээд шалгараад байна. Тэрээр мөнгөн медалийн төлөө Узбекистаны Одихон Номоновтой барилдана.
  • -81 кг жинд зодоглосон Саид Моллаи хоёрдугаар шатанд Өмнөд Солонгосын Мүн Жин Лид ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн.
  • Мөн түүнтэй нэг жинд зодоглосон ОУХМ Н.Давгасүрэн хэсгийн аваргын төлөө Бельгийн Маттиас Кассетай барилдах юм. Тэрээр ялбал хагас шигшээд шалгарч медалийн төлөө барилдах эрхтэй болно.

Тэгвэл эмэгтэй:

  • -63 кг жинд зодоглосон ОУХМ Б.Ганхайч хэсгийн аваргын төлөө Оросын Дариа Давидоватай барилдахаар болсон
  • -73 кг жинд зодоглосон ОУХМ Ц.Энхчимэг эхний шатандаа Узбекистаны Фарангиз Холмуродовад ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн

Тэмцээний сүүлийн барилдаанууд маргааш болж өндөрлөнө.

Exit mobile version