Эдийн засаг
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед үл хөдлөх хөрөнгийн борлуулалт 23 хувиар буурчээ
“COVID-19”-ийн халдварын тархалтыг дотооддоо алдаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан бизнесийн байгууллагын үйл ажиллагааг сар гаруй хугацаанд зогсоосон юм.
Үүний улмаас үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах үйл ажиллагаа 23 хувиар, түрээслэх үйл ажиллагаа 59 хувиар тус тус буурсныг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ.
2020 оны сүүлийн гурван улиралд борлуулсан орон сууцны талбайн хэмжээг харвал II улиралд хамгийн их буюу 296.6 мянган метр квадрат талбай борлуулсан бол III улиралд хамгийн бага байжээ.
Харин үнийн дүнгийн хувьд III, IV улиралд өссөн байна. Үл хөдлөх хөрөнгийн салбар дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний зургаа орчим хувийг бүрдүүлж байгааг Санхүүгийн зохицуулах хороо мэдээлэв.
Дөрөвдүгээр сараас хойш үл хөдлөх хөрөнгө зуучлалын 167 байгууллагад хорооноос тусгай зөвшөөрөл олгосон байна.
С.Өнөрсайхан