Нийгэм

Дөрвөн иргэний шинжилгээ ЭЕРЭГ гарсан тул Зуунмод сумаас орох, гарах хөдөлгөөнийг ЗОГСООЛОО

Нийтэлсэн

Төв аймгийн Зуунмод сумаас орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар бүрэн зогсоолоо.

Гуравдугаар сарын 6-ны өдрийн 15:00 цагт тус аймагт шинэ коронавирусийн батлагдсан дөрвөн тохиолдол илэрсэн тул шуурхай арга хэмжээг авсан талаар Төв аймгийн онцгой комиссоос мэдээллээ. 

Төв аймгийн ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа “Хоёрдугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос нэг иргэн Зуунмод суманд буяны ажилд оролцохоор ирсэн. Улаанбаатар хотод буцаж очоод гуравдугаар сарын 1-ний өдөр шинжилгээ өгөхөд хариу эерэг гарч, халдвартай болох нь батлагдсан байна. Тухайн өдрийн 19:20 цагт манай аймагт дээрх мэдээллийг ХӨСҮТ-өөс өгсний дагуу шуурхай арга хэмжээ авч, тандалт судалгааны ажлыг эхлүүлсэн.  Ингээд ойрын хавьтал болон 62 хүнийг шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний хариуй өнөөдөр 15:00 цагт ирсэн бөгөөд 58 хүний хариу сөрөг, 4 иргэний хариу эерэг гарч, батлагдсан тохиолдол 4 боллоо. Бид ойрын хавьтлуудыг, ойрын хавьтлуудын уулзсан хүмүүсийн тусгаарласан” гэлээ.

Хөл хорио, хязгаарлалтыг тодорхойгүй хугацаагаар тогтоож буй бөгөөд аймгийн онцгой комисс шуурхай арга хэмжээг авч, шат дараатайгаар үйл ажиллагаануудыг нээнэ гэдгийг Төв Аймгийн Онцгой комиссын дэд дарга, аймгийн ОБГ-ын дарга, Хурандаа Н.Төмөрбаатар хэллээ. 

Exit mobile version