Бидэнтэй нэгд

Нийгэм

Мэргэжлийн хяналтын 626 байцаагч үзвэр үйлчилгээ, худалдаа, хоолны газруудад зөвлөгөө өгч байна

Нийтэлсэн

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа үзвэр үйлчилгээ, худалдаа, хоолны газруудад Мэргэжлийн хяналтын газраас 626 байцаагч ажиллаж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар өнөөдөр “Тэнгис” кино театр, МN tower, Holiday Inn зочид буудлын үйл ажиллагаатай танилцаж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллах тал дээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

Сайн зохион байгуулалтад орж чадвал 2-3 сарын дотор нийслэлийн иргэдээ вакцинжуулж чадна

Тухайлбал, “Тэнгис” кино театр зөвлөмжийн дагуу хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулж, танхимын дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлэхгүй ажиллаж байгаа аж. Мөн онлайнаар тасалбараа захиалах нөхцлийг бүрдүүлж, аль болох бэлэн мөнгөөр үйлчлүүлэхээс татгалзаж байгаа гэдгийг “Тэнгис” кино театрын Үйлчилгээний менежер Д.Дуулал хэллээ. Мөн ундаа, уснаас бусад идэх зүйлсийг танхимд оруулахыг хориглосон байна.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Энэ гуравдугаар сард олон нийтийн баярын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан иргэдийн ачаалал нэмэгдэх учраас мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийг дагаж ажиллаарай. Хотын удирдлагын зүгээс бүх талаар дэмжиж, зөвлөн туслана. Энэ цар тахлыг төр, иргэн, аж ахуйн нэгж хамтын хүчээр давах ёстой. Дэм дэмэндээ явж байгаад эдийн засаг, бизнесээ босгож ирнэ. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж ажиллаарай” гэлээ.

Харин Сонгинохайрхан дүүргийн “Соёмбо” кино театрын хувьд энэ сарын 9-нөөс үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа талаар тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ.

“Тэнгис” кино театр зөвлөмжийн дагуу хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулж, танхимын дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлэхгүй ажиллаж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Өнөөдрөөс эхлээд энэ сарын 8-ныг дуустал урлаг, соёлын 11 тоглолт болохоор байна. Өнөөдрийн хувьд хоёр газар тоглолт болно. Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтраад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллах тал дээр нь арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Урлаг, соёлын тоглолтууд дээр Мэргэжлийн хяналтаас 44 байцаагч ажиллаж байгаа. Хамгийн гол нь иргэд хувийн халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, аж ахуйн нэгжүүдийн тавьсан шаардлагыг биелүүлж ажиллахыг уриалж байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг амжилттай зохион байгуулсныг хэлээд үргэлжлүүлээд нийслэлийн иргэдээ вакцинжуулах тал дээр шуурхай зохион байгуулалт хийнэ гэлээ. Тэрбээр “Гуравдугаар сарын 15-наас хотын иргэдээ вакцинжуулах ажлыг шуурхай хийнэ. Сайн зохион байгуулалтад орж чадвал 2-3 сарын дотор нийслэлийн иргэдээ вакцинжуулж чадна. Ирэх долоо хоногт Ерөнхий сайд, Шадар сайдад Улаанбаатар хотын иргэдийг ойрын гурван сарын дотор вакцинжуулах хүсэлтээ тавьж ажиллана гэлээ.

Мөн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар аж ахуйн нэгжүүдээ цаашид бодлого, үйл ажиллагаагаар дэмжиж ажиллахаа илэрхийлээд санал, хүсэлтээ 1800-1200 тусгай дугаарт өгөхийг зөвлөсөн гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

CGTN мэдээ18 цаг өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ2 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр4 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр4 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент4 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий4 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр4 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ6 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн