Дэлхий

Далай лам ‘COVID-19’-ийн эсрэг вакцин тариуллаа

Нийтэлсэн

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өнөөдөр Энэтхэгийн Дарамсала хотын Зонал эмнэлэгт “COVID-19”-ийн эсрэг вакцины эхний тунгаа тариуллаа.

Далай лам болон түүний бараа бологч 10 хүн бүгд Их Британийн “AstraZeneca” болон Оксфордын их сургуулийн лицензээр Энэтхэгийн “Serum” институцэд үйлдвэрлэсэн “Covishield” вакциныг тариулсан байна.

Тэрээр вакцин хийлгэснийхээ дараа дэлхий даяарх буддын шашны сүсэгтнүүдэд хандан шинжлэх ухаанд итгэж, вакцинд хамрагдахыг уриалсан байна.

Exit mobile version