CRI Монгол радио

ОХУ-д 5G сүлжээ ажиллаж эхэллээ

Нийтэлсэн

ОХУ-д тавдугаар үеийн харилцаа холбооны сүлжээ буюу өндөр хурдны 5G сүлжээ ажиллаж эхэлжээ. Тодруулбал, тус улсын үүрэн холбооны “МТС” компани Москва хотын зарим хэсэгт 5G сүлжээ ажиллуулж эхэлснээ өчигдөр /2021.03.05/ зарласан байна.

Горькийн цэцэрлэгт хүрээлэн, Москвагийн улсын их сургууль, Москва хотын Олон улсын бизнес төв зэрэг нийт 14 бүсэд 5G сүлжээ ажиллаж эхэлсэн бөгөөд дараагийн ээлжинд хоёр дахь том хот Санкт-Петербургийн 10 бүсэд энэ зун гэхэд 5G сүлжээнд ажиллаж эхлэх гэнэ. Цаашлаад 2024 он гэхэд улсынхаа 10 том хотын 5G сүлжээнд холбохоор төлөвлөжээ. Энэ үед нийт 5G сүлжээ хэрэглэгчдийн тоо таван сая орчим байхаар төлөвлөж байгаа бол 2030 он гэхэд Оросын хүн амын гуравны нэг буюу 50 сая хэрэглэгч 5G сүлжээнд холбогдохоор төлөвлөсөн байна.

Энэхүү сүлжээ ажиллаж эхэлснээр дээрх бүсэд байгаа хүмүүс секундэд 1.5 Gigabits хүртэл хурдаар аливаа өгөгдлийг татах боломжтой болж байгаа юм. Энэ нь дунджаар 10 Gigabytes хэмжээтэй киног нэг минут хүрэхгүй хугацаанд гар утас болон компьютер дээрээ татна гэсэн үг юм.

Эх сурвалж: RT

Exit mobile version