CRI Монгол радио
Ард түмний эрүүл мэндийг хамгаалахыг хөгжлийн стратегийг тэргүүн байранд тавих хэрэгтэй
Ард түмний эрүүл мэнд нь нийгэм соёл иргэншлийн дэвшлийн үндэс, үндэстэн, улс орны хөгжлийн чухал бэлэг тэмдэг болно.
Ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалахыг эн тэргүүнд хөгжүүлэх стратегийн байранд тавьж, үндсэн эм эмнэлэг эрүүл мэндийн үйлс олон нийтийн байхыг баримталж, ард иргэдийн эрүүл мэндэд холбоотой архаг өвчин, гол асуудалд анхаарал хандуулж, эрүүл Хятад улсыг байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах сүлжээг байгуулна гэж дарга Ши Жиньпин УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны 13-р удаагийн 4-р хуралд оролцож байгаа эм эмнэлэг эрүүл хамгааллын салбар, боловсролын салбарын гишүүдийг эргэн үзэх үед тэмдэглэжээ. Түүний хэлсэн үг ард түмнээр төв болгох хөгжлийн үзэл санааг харуулж, ард түмний эрүүл мэндийг баталгаажуулахад чиглэл болсон байна.
Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нь хамгийн үр ашигтай бодлого гэдгийг цар тахлын халдвартай тэмцсэн практик дахин гэрчиллээ. Ард түмний эрүүл мэндийг хамгаалахад үр ашигтай сэргийлж, эртнээс сэргийлэх арга хэмжээ авч, санаачилгатай байх хэрэгтэй. Олон нийтийн эрүүл мэндийн салбарт гарч мэдэх эрсдэлд судалгаа үнэлгээ хийж, бодлого боловсруулах хэрэгтэй. Эртнээс хяналт тавьж сэрэмжтэй байж, түргэн шалгах, зохицуулах, эмчлэн аврах зэрэг чадвараа нэмэгдүүлж, том өвчин тахал гарахаас эх үүсвээс нь сэргийлэх хэрэгтэй.
Цар тахлын өмнө Хятад улсын эм эмнэлгийн систем шалгалтын даван гарч, цар тахалтай тэмцэхэд чухал үйлдэл үзүүлсэн байна. Гэвч бас олон асуудал, дутагдал дагуулсан байна. Эм эмнэлэг эрүүл мэндийн системийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, дутуу талаа нөхөж, орчин үеийн эм эмнэлгийг менежментийг бий болгож, бүх нийтийг хамарсан эмчилгээний даатгалын дүрмийг байгуулж, хүн ардын эрүүл мэндийг хамгаалахад тогтолцооны баталгаа хангах хэрэгтэй.
Хүн ардын эрүүл мэндийг хамгаалахад шинжлэх ухаан технологиор тулгуур болгож, цөм болсон технологийг эзэмших хэрэгтэй. Эрүүл мэндийн салбар дахь шинжлэх ухаан технологийн оруулалтаа эрчимжүүлж, бүх улсын хүчээ дайчлан нэг хэргийг бүтээх давуу талаа ашиглан, хүчээ төвлөрүүлэн технологийн судалгаа хийж, эм бэлдмэл, эмчилгээний тоног төхөөрөмж, вакцин зэрэг салбар дахь боогдуулж байгаа асуудлыг зохицуулах хэрэгтэй. Шинжлэх ухаан технологийн шинэчлэл хийхийн зангилаа боловсон хүчинд бий. Шинжлэх ухаан технологийн салбарын чадварлаг боловсон хүчийг хүмүүжүүлэх тогтолцоогоо өөрчилж, шинийг бүтээх чадварлаг боловсон хүчийг бэлтгэх урамшуулах механизмыг боловсронгуй болгох хэрэгтэй.
Цар тахлын зангилаа үед өргөн олон эмчилгээний ажилтад хүчир бэрхээс шантраагүй ажиллаж, түг түмэн ард олны хүндэтгэлийг олсон юм. Ши Жиньпин дарга хэлэхдээ, цар тахалтай тэмцэх чухал мөчид өргөн олон эмчилгээний ажилтад нам ард түмний найдалгаар, хүчир бэрхээс айлгүй, сар нартай уралдан ажиллаж, бодит үйл ажиллагаагаараа эмч хүн жаргалын ээж гэгчийг харуулсан байна. Тэдний шилдэг үйл хэргийг сурталчлан тэднийг халамжлан хайрлаж, нийгмийг байр суурийг нь дээшлүүлэх хэрэгтэй. Эм эмнэлгийн ажилтад ч ард олонд өндөр үр ашигтай эрүүл мэндийн үйлчилгээ хангаж, эрүүл Хятад улсыг байгуулахын төлөө нэн их хувь нэмэр оруулах хэрэгтэй.