Нийгэм

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Нийтэлсэн

Орос, Украин, Белорусь, Азербайжан, Армен, Туркменистан, Таджикистан, Казахстан, Киргиз, Латви,  Ангола, Буркина Фасо, Камбож, Канад, Кирибати, Лаос, Мали, Монгол, Сенегалд энэ өдрийг улсын баяр болгожээ. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр өдрийн эх сурвалжийг эртний Ромын түүхээс хайх нь зөв болов уу. Энэхүү эртний соёл иргэншлийн үед чөлөөт эмэгтэйчүүд, охид Веста бурханд мөргөхөөр явахдаа  бурханд таалагдахын тулд хамгийн шилдэг хувцсаа өмсөн гоёлоо зүүдэг байжээ. Нөхөр, эцэг нь энэ баярын дурсгал болгон тэдэнд жижиг хэмжээний бэлэг өгдөг байж. Гэхдээ эмэгтэйчүүдийн баярын өдрийн жинхэнэ түүх нь 1857 оны гуравдугаар сарын 8-нд эхэлсэн ажээ. Энэ өдөр Нью-Йоркийн фабрикийн ажилчин эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө жагсаал хийв. Тэд эрэгтэйчүүдтэй адил цалин хөлс авах мөн ажлын цагийг 16-гаас 10 болгож багасгахыг шаардсан байна. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид, эмэгтэй хүний боловсрол, санал өгөх эрх, хөдөлмөрийн нөхцөлд олон нийтийн анхаарлыг хандуулахаар хичээсэн байна. Яг тэр цагаас эмэгтэйчүүд өөрийн эрхийн талаар тэмцэж эхэлжээ. Эдгээр жагсаалуудын дараа их сургуульд анхны эмэгтэйг авч энд тэндгүй эмэгтэйчүүдийн Үйлдвэрчний эвлэл байгуулах болжээ. Гудамжинд 15 мянган эмэгтэйг цуглуулсан Нью-Йоркийн ажилчин эмэгтэйчүүдийн ажил хаялт 1908 оны хоёрдугаар сарын 28-нд дахин боллоо. Харин 1909 онд Америкийн социалистууд хоёрдугаар сарын сүүлчийн ням гарагт Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэхээр шийдвэр гаргасан байна. Дэлхийн эмэгтэйчүүд өдөр бүр тулгарч байгаа дарлал ба нийгмийн асуудалд олны анхаарлыг хандуулахын тулд жагсаж, цуглаан хийж болох Олон улсын эмэгтэйчүүдийн өдөртэй болохыг 1910 онд Клара Цеткин санаачлан зарласан юм. Копенгаген Ингээд 1914 онд  Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг гуравдугаар сарын 8-нд тэмдэглэх болов. НҮБ энэ өдрийг эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэх өдөр болгон 1975 онд тунхаглажээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1862.03.08. Америкийн иргэний дайн: Хемптон Рөүдийн тэнгисийн тулаан эхэлжээ.

1910.03.08. Францын нисгэгч Реймонд де Ларош нисгэгчийн үнэмлэх авсан анхны эмэгтэй нисгэгч болжээ.

1916.03.08. Дэлхийн хоёрдугаар дайн: Иракын Кут хотыг бүслэх Британийн цэргийн ажиллагаа бүтэлгүйтжээ.

1917.03.08. Хаант Оросын Санкт Петербург хотод олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр олон нийтийг хамарсан жагсаал болов. Ингэснээр хоёрдугаар сарын хувьсгал эхэлжээ.

1920.03.08. Арабын хойг дахь анхны орчин үеийн улс болох Сирийн Арабын хаант улс байгуулагдав.

1937.03.08. Испанийн иргэний дайн: Гуадалахарагын тулаан эхэлжээ.

1947.03.08. Бүгд найрамдах Хятад улсын армын 11 мянган цэрэг тусгаар тогтнолын төлөөх анхны томоохон тулаанаа амжилттай болгов. Үүний уршгаар олон мянган жирийн иргэд, эрдэмтэн мэргэд амиа алдсан юм.

1949.03.08. Францын Элисейн ордонд Францын Ерөнхийлөгч Винсен Урол, Вьетнамын экс хаан Аннам Бао Дай нар Вьетнамын тусгаар тогтнолын тунхагт гарын үсэг зуржээ. Гэсэн ч тусгаар Вьетнамчууд дотроо үзэл суртлаар хуваагдаж, Вьетнам, Бүгд найрамдах ардчилсан Вьетнам болж хоёр хуваагдав.

1957.03.08. Египетийн Засгийн газар Суецийн сувгийн ажлыг дахин эхлүүлжээ.

1971.03.08. Зууны тулаан: Дэлхийн боксын домог болох Мухаммад Али, Жое Фрейзер нарын хооронд тулаан болов. Тус тулаан 15 раунд үргэлжилж Жое Фрейзер ялалт байгуулжээ.

1974.03.08. Францын нийслэл Парис хотод Шарль де Голийн нисэх буудал байгуулагдав.

1979.03.08. Электрон барааны “Филипс” компани компакт дискийг бүтээж, худалдаанд гаргажээ.

1983.03.08. АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган хэлсэн үгэндээ ЗХУ-ыг “Чөтгөрийн эзэнт гүрэн” гэж цоллов.

Exit mobile version