Засгийн газар

Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Нийтэлсэн

Улсын Драмын эрдмийн театрт тоглолт үзсэн хүмүүсээс коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар өнөөдөр 09:00 цагт ээлжит бусаар хуралдахаар боллоо.

Тус театрт энэ сарын 3-6-нд жүжиг үзсэн 54 хүнээс коронавирусийн халдвар илрээд байгаа бөгөөд нийт 900 гаруй хүнд шинжилгээ хийх шаардлагатай болоод байгааг Шуурхай штабаас мэдээлсэн.

Энэхүү 54 хүнийг хаягаар нь харвал

Баянгол дүүрэгт 11
Баянзүрх дүүрэгт 17
Сүхбаатар дүүрэгт 6
Сонгинохайрхан дүүрэгт 9
Хан-Уул дүүрэгт 5
Чингэлтэй дүүрэгт 6 хүн хамаарч байна.
Эдгээр нь өндөр эрсдэлтэй хэмээн мэдээлж байсан хороодоос илэрсэн болохыг харуулж байгааг Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар мэдэгдээд байна.

Exit mobile version