CRI Монгол радио

Дэлхий даяар 300 гаруй сая хүн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаад байна

Нийтэлсэн

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 301.4 сая хүн коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаад буйг албаны болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан тоо баримтууд харуулж байна.

Энэ нь дэлхий даяар бүртгэгдсэн коронавирусийн халдварын нийт тохиолдлоос 2.5 дахин өндөр тоо юм.

Нэг үгээр хэлбэл дэлхийн хүн амын 3.8 хувь вакцинжуулалтад хамрагджээ.

Энэ хэмжээ 70 хувьд хүрэхэд хүн төрөлхтөнд коронавирусийн эсрэг сүргийн дархлаа тогтоно гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага үзэж байгаа.

Энэ долоо хоногт вакцинжуулалтын хурд өдөрт 7.4 сая тун болсон байна. Хоёрдугаар сарын сүүлээр энэ хурд 4.4 сая тун байжээ.

Нийт вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн 50-аас илүү хувь нь дэлхийн таван улсад оногдож байна. Эдгээр тав нь АНУ (90 гаруй сая хүнээ вакцинжуулсан), Хятад (52.5 сая), Их Британи (23 сая), Энэтхэг (20.7 сая), Бразил (10.6 сая) улсууд юм.

Харин хүн амаа вакцинжуулалтад хамруулсан хувь хэмжээгээр Израйль 97 хувь, Сейшеллийн арлууд 84.5 хувь, Арабын Нэгдсэн Эмират Улс 65 хувьтай тэргүүлж байна.

Манай хойд хөрш ОХУ 5 сая гаруй хүн буюу хүн амынхаа 3.4 хувийг вакцинжуулжээ. Вакцинжуулсан хүнийхээ тоогоор тус улс дэлхийд 12 дугаарт жагсаж байна.

Эх сурвалж: ТАСС

Exit mobile version