Энтертайнмент

“Токио-2020” жендерийн тэгш тэнцвэртэй хамгийн анхны олимп болно

Нийтэлсэн

ОУОХ & “Токио-2020” Зохион Байгуулах Хороо нь Олон улсын эмэгтэйчүүдийн баярын “Мартын 8”-ны өдрөөр спорт дахь хүйсийн тэгш эрхийг хангахын төлөө улам чармайна гэдгээ хамтран мэдэгдэв.
• 1 Токио-2020 олимпод оролцох тамирчдын 49% нь эмэгтэйчүүд байна. Ингэснээр олимпийн түүхэн дэх жендерийн тэгш тэнцвэртэй хамгийн анхны олимп болох аж.
• 2 Холимог хосын төрлийг 18 хүртэл нэмэгдүүлсэн нь Рио-2016 олимпийг давсан.
• 3 Хоёр зуун зургаан Олимпийн хорооны багийн бүрэлдэхүүнд дор хаяж нэг эмэгтэй тамирчин багтсан байх. Энэ нь олимпийн эрх авах чадвар хомс, маш сул бөгөөд цөөхөн баг бүрэлдэхүүнтэй хөгжиж буй орнуудын ҮОХ болон исламын хатуу чанга дэг жаягтай орны ҮОХ-дод шууд хамааралтай.
• 4 Үндэсний олимпийн хороод нь нээлтийн ёслолын жагсаалд нэг эмэгтэй + нэг эрэгтэй тамирчнаар хамтдаа төрийн далбаагаа залахыг өргөнөөр дэмжин хэрэгжүүлэх
• 5 “Токио-2020” Зохион байгуулах хорооны Гүйцэтгэх зөвлөлд нэг дор 12 эмэгтэй гишүүнийг шинээр томилж, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 42-т хүрчээ.
• 6 Олимпийн үеэр “Хүйсийн тэгш эрхийг дэмжих” тусгай баг ажиллуулахаар баталжээ.
Exit mobile version