Энтертайнмент

Х.Эрдэнэт-Од ОУ-ын Жүдо бөхийн холбооны УДИРДАХ ЗӨВЛӨЛД сонгогдлоо

Нийтэлсэн

2021 оны “Ташкентын Гранд Слам” тэмцээний үер Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ удирдах зөвлөлийн хурал болж, Монголын эмэгтэй жүдочдын анхдагчдын нэг, Монгол Улсын Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одыг Олон улсын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлд сонголоо.

Олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлд нийт 17 гишүүнтэй бөгөөд Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од нь дэлхийд жүдо бөхийн спортыг хөгжүүлэх зөвлөлд Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч, Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясухиро Ямашита болон Кодокан жүдогийн Их сургуулийн тэргүүн Харуки Уимуратай хамтран ажиллах юм байна.

Exit mobile version