Бидэнтэй нэгд

Нийгэм

С.ДАЛАНТАЙ: Археологич хүн олон төрлийн чадвартай байдаг

Нийтэлсэн

Залуу судлаачдын мэдлэг, оюуныг нийгэмд түгээх, тэндний улс орны хөгжилд оруулж буй хувь нэмрийг таниулан сурталчлах зорилгоор “Судлаач хэрхэн ажилладаг вэ” сэдвээр ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн залуу судлаач нартай хамтран цуврал ярилцлага бэлтгэн хүргэж байна.

Энэ удаа ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С.Далантайтай ярилцлаа.

-Та Монгол орны шинэ чулуун зэвсгийн талаар судалгаа хийдэг залуу судлаач. Танай ахмад үеийнхэн бол энэ талаар маш их судалгаа хийсэн байдаг. Энэ салбарт одоо шинэ содон зүйл юу байна. Шинэ чулуун зэвсгийн судалгаа хийснээр түүхэн талаасаа ямар ач холбогдолтой вэ?

-Миний хувьд 2017 онд МУБИС-д доктор Я.Цэрэндагва багшаараа удирдуулан “Их мандал хайрхан болон Сайнхарын голын шинэ чулуун зэвсгийн дурсгалууд” сэдвээр магистрийн зэргээ хамгаалсан.

Энэ чиглэлийн судалгааны ажлын хүрээнд шинэ чулуун зэвсгийн үеийн хүрээлэн буй орчны судалгаа, зэвсэг үйлдвэрлэлийн арга барил, хэв шинжийн асуудал, нийгэм, аж ахуйн асуудлыг сэргээн тодруулахыг гол зорилгоо болгон ажилладаг. Шинэ чулуун зэвсгийн үеийн монгол орны уур амьсгалын өөрчлөлтийг бүс нутгийн онцлогт тулгуурлан судлахыг чухалчлан үздэг. Өнөөдрийн монгол орны газарзүйн байршлыг харахад өндөр уулын бүс, говь, хээр тал гэсэн онцлог зүйлүүд их байна. Энэхүү газарзүйн өвөрмөц тогтоцтой бүс нутгийн шинэ чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг, аж ахуйн асуудлыг хөндсөн судалгаа он цаг явах тусам улам их сонирхолтой болох байх. Төр үүсч нийгмийн нэгдсэн зохион байгуулалтанд ороогүй тохиолдолд нийтлэг аж ахуй, нэгдсэн тогтолцоо ярихад маш хэцүү. Харин бүс нутгийн онцлогт тулгуурласан аж ахуй, амьдралын хэв маяг ярих нь зүйтэй хэмээн ойлгодог. Хүн төрөлхтөний түүхэнд өдөр тутмын амьдралын хэв маягт тулгуурлан бий болох аж ахуй бол түүвэрлэх, ан гөрөө хийх явдал юм. Хүн амьдрахын тулд хэрэгцээгээ хангаж л таарна. Тиймээс манай улсын бичил чулуун зэвсэг үйлдвэрлэгчид хэдий үеэс үйлдвэрлэх аж ахуйд шилжсэн бэ? гэдэг асуудал маш чухал. Үйлдвэрлэх аж ахуй бий болсон тохиолдолд нэмүү бүтээгдэхүүн бий болно. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөн бий болсон тохиолдолд эрх мэдлийн төлөө асуудал яригдана. Эрх мэдэл бий болвол хүссэн ч хүсээгүй ч ангит нийгэм үүсч төр, нийгмийн нэгдсэн зохион байгуулалтанд орж эхлэх юм. Тиймээс шинэ чулуун зэвсгийн чиглэлээр судалгаа хийж буй хүмүүс үйлдвэрлэх аж ахуйд хэдий үед шилжсэн бэ, шинэ чулуун зэвсгийн үед үү эсвэл мезолитын үеэс эхэлсэн үү. Яагаад юунаас болоод шилжих болов. Оргил үе нь хэзээ вэ? гэх мэтчилэн цаашид нарийвчлан судлах асуудал их байна. Хүн төрөлхтөний нийгмийн амьдралын өөрчлөлтөнд гарцаагүй нөлөөлдөг нэг чухал зүйл бол байгаль, газарзүй, уур амьсгалын өөрчлөлт юм. Тиймээс чулуун зэвсэг судалдаг хүмүүс бол энэ талын судалгааг давхар хийдэг онцлогтой.

-Одоо ямар судалгаан дээр ажиллаж байна вэ?

-Археологийн хүрээлэнд ажилд орсноосоо хойш үндсэндээ 2 чиглэлд судалгаа шинжилгээний ажил хийж байна. Нэг нь 2010 оноос Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт хэрэгжиж буй Монгол-Америкийн хамтарсан “Их нартын байгалын нөөц газрын археологийн дурсгалын бүртгэн баримтжуулалт” төсөлд ажиллаж байна. Уг төслийн ажлыг монголын талаас Археологийн хүрээлэнгийн чулуун зэвсгийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор Я.Цэрэндагва, АНУ талаас Калифорнийн их сургуулийн доктор Жон Шнейдэр нар ахлан ажилладаг.

Их нартын чулууны байгал газарзүйн онцлог нь говь, тал хээрийн хосолмол бүсэд багтдаг өврмөц онцлогтой. Нийт 45000 га талбайг хамарсан боржин чулуун тогтоц бүхий манай улсын байгалийн үзэсгэлэнт газруудын нэг. Бидний судалгааны ажлын онцлог бол тус бүс нутагт дан ганц чулуун зэвсгийн судалгааны ажил хийдэггүй. Чулуун зэвсэг, булш оршуулга, хадны зураг, тамга, бичээс гэх мэт археологийн цогц судалгааг явуулдаг. Бид сүүлийн 10 орчим жил судалгааны ажлаа тогтвортойгоор үргэлжлүүлэн ажиллаж байна. Тус судалгааны ажлаараа Их нартын чулуунд олон үеийн археологийн дурсгал байгааг илрүүлэн тогтоогоод байна. Зөвхөн чулуун зэвсгийн дурсгалууд гэхэд нийт 400 орчим газарт бүртгэгдсэн. Мэдээж судалгааны ажлын цар хүрээ өргөн учир ач холбогдол ихтэй. Нийт газар нутагт тархсан археологийн дурсгалуудыг археологийн ШУ-ны хайгуул судалгааны үндсэн арга зүйн дагуу олж илрүүлэн бүртгэн баримтжуулалт хийж дурсгалуудын талаарх нэгдсэн мэдээллийн санг үүсгээд байна. Ингэснээр тус бүс нутгийн археологийн дурсгалуудыг цаашид нарийвчлан судлах, шинжлэх ухааны эргэлтэд оруулах чухал ач холбогтолтой. Газрын гадрага дээр ил байдлаар оршиж буй энэхүү дурсгалуудыг байгаль, эх дэлхийн он удаан жилийн нар салхины элэгдэл, хүн малын болгоомжгүй үйл хөдлөлийн улмаас гэмтэх аюулаас хамгаалах, цааш цаашдын эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээний ажилд бага ч атугай хувь нэмэр болно хэмээн итгэж байна.

-Судалгааны ажлынхаа голлох үр дүнгээс сонирхуулаач?

-Дээрх судалгааны ажлын маань үр дүн энэ жилээс хэсэгчлэн хэвлэгдэж гарахаар төлөвлөгдөж байна. Бид хайгуул судалгаанаас гадна зарим нэг чулуун зэвсгийн дурсгалт газруудад малтлага судалгааны ажил хийж лабораторийн нарийвчилсан судалгааг үргэжлүүлэн хийж байна. Энэхүү судалгааны ажлын үр дүнд Их нартын чулууны чулуун зэвсгийн үеийн зэвсэг үйлдвэрлэлийн онцлог хэв шинж, нийгэм аж ахуйн асуудлыг сэргээн тодруулж бичих юм. Их нартын чулуунд ажилласан судалгааны ажлын нарийвчилсан үр дүнг бидний ажлын эцсийн үр дүнд хэвлэгдэх бүтээлүүдээс харж, үзэж болно. Тэнд аль үед хамаарагдах хичнээн дурсгалыг олж илрүүлсэн талаар нарийвчилсан стастистик судалгаанууд орно.

Миний дараагийн судалгааний ажил бол Булган аймгийн Баян-Агт сумын нутагт хэрэгжиж буй Монгол, Казахстан улс дахь Олон Улсын Түрэг Академийн хамтарсан “Шивээт Улаан” төсөл юм. Энэхүү төслийг монголын талаас Археологийн хүрээлэнгийн Дундад зууны салбарын эрхлэгч доктор А.Энхтөр, Казахстаны талаас Б.Напил нар удирдан ажилладаг. Эл дурсгал нь Хануй, Хүнүй голын бэлчирт орших Шивээт Улаан нэртэй уулын оройд байрладаг. Тусгайлан зассан тавцан бүхий хэрэмт байгууламж (эртний хотын загварыг жижигрүүлэн бүтээсэн), олон хөшөө чулуу, гол байгууламж зэргээс бүрдсэн цогцолбор дурсгал юм. Энэхүү дурсгалыг судлаачид Хожуу Түрэгийн хаант улсыг үүсгэн байгуулсан Хутлуг (Элтерис) хаанд зориулан босгосон дурсгал гэж үздэг. Бид бол энэхүү дурсгалыг анх удаа археологийн ШУ-ны малтлага судалгааны арга зүйн дагуу малтан шинжилж байгаа хүмүүс. Бидний малтлага судалгааны ажлын үр дүнд тухайн дурсгалын он цагийг нарийвчлан тогтоох нь чухал ач холбогдолтой. Бид сүүлийн 5 жилийн малтлага судалгааны ажлын үр дүнд тухайн дурсгалыг эртний хотыг жижигрүүлэн дуриалган барьсан загвар болохыг тогтоогоод байгаа. Мөн урьдчилсан байдлаар Хутлуг хааны арай өмнөх үеийн Уйгур, тэлэгийн олон аймагтай холбоотой гэж үзэж байгаа. Гурван удаагийн дээжийг Япон улсын “Accelerator Analysis Ltd” лабораторид илгээн он цаг тогтоолгох шинжилгээг хийлгэсэн. Шинжилгээний ажлын үр дүн ч бидний таамаглалтай дүйж байгаа. Одоо нэг жилийн дараа малтлага судалгааны ажил маань дуусах юм. Түүний дараа судалгааны үр дүнгүүд ил болж эхэлнэ дээ.

-Удахгүй 10 жилийн хүүхдүүдийн элсэлтийн шалгалт эхлэх гэж байна. Магадгүй танай мэргэжлийг сонгон, энэ чиглэлээр мэргэжил эзэмших сонирхолтой хүүхүүдүүд цөөнгүй байгаа байх. Тэдгээр залууст зориулж өөрийн мэргэжлийн онцлог, судлаач хүн хэрхэн ажилладаг талаар танин мэдэхүйн мэдээлэл өгөөч?

-Археологийг хүмүүс түүхийн ШУ-ны салбар ухаан мэтээр ойлгоод байдаг. Арга ч үгүй байх. Эртний түүх гээд ярихаар археологи гэдэг ойлголт хүмүүсийн оюун санаанд нэвт буудаг шиг байгаа юм. Угтаа бол Археологийн шинжлэх ухаан бие даасан шинжлэх ухаан юм. Мөн археологийн шинжлэх ухаан нь зоос, бичээс, тамга судлал гэсэн салбаруудтай. Түүхийг эдийн болон бичгийн сурвалжид тулгуурлан судалж шинжилдэг. Энэхүү түүх бүтээж буй гол хоёр сурвалжийн эдийн сурвалжийг археологийн шинжлэх ухаан судалдаг. Тийм учраас нарийн уялдааг мэдэхгүй хүмүүст нэг шинжлэх ухаан мэт харагддаг. Тэгвэл энэ 2 шинжлэх ухаан юугаараа эрс ялгардаг юм бэ? гэдэг асуулт гардаг. Түүхийн шинжлэх ухаан бичгийн сурвалжид түшиглэсэн судалгаа хийж баримт, мэдээллийг нэгтгэн дүгнэдэг. Зарим тохиолдолд эдийн сурвалжийг ашигладаг. Археологийн шинжлэх ухаан бол өөрийн гэсэн судалгааны орон зай, арга зүй, онцлогтой. Археологийн шинлэх ухааныг хайгуул болон малтлага гэсэн судалгааны аргаар хийдэг. Өөрөөр хэлбэл археологийг хүнчлэн төсөөлвөл хайгуул болон малтлагын аргуудын нэг нь тархи, нөгөө нь хөл гэж ойлгож болно. Харин бусад бие эд, эрхтэн нь эдийн сурвалж юм.

Тиймээс археологич мэргэжлийн онцлог бол байгаль, нийгмийн шинжлэх ухааны олон аргуудыг судалгааны ажилдаа хослуулан хэрэглэдэг давуу талтай.

Энгийнээр хэлбэл, археологич хүн бол олон төрлийн чадвартай байдаг. Харандаагаа барьвал зураач, аппаратаа зүүвэл зурагчин, үзэг балаа барьвал бичгийн эрдэмтэн гээд явж өгөх байх. Судлаач хүн бол цагт баригдаж хийдэггүй харин төлөвлөгөөндөө л захирагдаж ажлаа гүйцэтгэдэг. Хэдийгээр нэг хүний өдөр ажиллах цаг 8, долоо хоногийн 5 өдөр байдаг ч бид бүгд төлөвлөсөн ажлаа гүйцээхийн тулд зарим тохиолдолд өглөөнөөс орой, хагас бүтэн сайн өдрүүдэд ч амрахгүйгээр ажиллах тохиолдол байдаг.

Эх сурвалж: ac.mn

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа