Энтертайнмент

Жефф Безосын хуучин эхнэр жирийн нэгэн багштай гэрлэжээ

Нийтэлсэн

Amazon-ийг үүсгэн байгуулагч Жефф Безосын хуучин эхнэр Маккензи Скотт хувийн дунд сургуулийн байгалийн ухааны жирийн нэгэн багш Дэн Жуэтттэй гэрлэжээ.

Жефф Безосыг амжилтад хүрэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүнд тооцогддог Маккензи Скотт нөхрөөсөө салахдаа Amazon-ий нийт хувьцааны 25 хувийг өөртөө авсан юм. Энэ нь 2019 оны байдлаар 36 тэрбум ам.долларт тооцогдож байлаа. Харин 2020 гэхэд Маккензигийн хөрөнгийн хэмжээг 53 тэрбум ам.доллар гэж тооцож гаргасан.

Дэлхийн толгой баячууд гэрлэхдээ хөрөнгийнхөө үлэмж хэмжээг сайн үйлсэд хандивлана гэж амладаг бичигдээгүй хууль байдаг аж. Тиймээс Дэн Жуэтт ч үүнийг дагаж андгайлахад хүрчээ. “Өөрийн хөрөнгөө сайн үйлсийн санд хандивлана гэж хэлэхэд сонин л санагдлаа. Учир нь би их хөрөнгө мөнгөтэй болохыг тэгтлээ их хүсч байгаагүй хүн” хэмээн Дэн Жуэтт өгүүлсэн байна.

Харин Жефф Безос хуучин эхнэрээ нөхөртэй болсныг дуулаад баяр хүргэж, Жуэттийг “сайн залуу” гэж тодорхойлжээ.

Exit mobile version