Засгийн газар

Азийн хөгжлийн банк “Ногоон орон сууц” төсөл, нийтийн тээврийн салбарт хамтрахад бэлэн гэв

Нийтэлсэн

Азийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал бүтээн байгуулалтын томоохон төслүүд, тэр дундаа “Богдхан төмөр зам”, төлбөрийн чадварт нийцсэн “Ногоон орон сууц” төсөл, нийтийн тээврийн салбарт хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Азийн хөгжлийн банкны Павит Рамачандраныг хүлээн авч уулзах үеэр дээрх мэдээллийг өгсөн байна.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд өнгөрсөн 30 жилд Азийн хөгжлийн банк боловсрол, эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг салбарт 3.2 тэрбум ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийлжээ.

Азийн хөгжлийн банк өнгөрсөн гурван жилд 1.3 тэрбум ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. 2021-2024 онд мөн хэмжээний санхүүжилт гаргахаар төлөвлөж байгааг Павит Рамачандран хэлсэн байна.

Уулзалтын үеэр вакцин нийлүүлэх, сайн засаглал, авлигын индексийг бууруулах, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Exit mobile version