CRI Монгол радио

Гол мөрнөө хамгаалах хууль тогтоов

Нийтэлсэн

Энэ жилийн Хятадын “хоёр чуулган”-ы үе буюу 3-р сарын 7-ны өдөр Ши Жиньпин дарга Хөх Нуур мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцон, төлөөлөгчдийн тайланг сонссоны дараа экологийн асуудлыг эн тэргүүнд тавьж, чансаатай хөгжлийг дэмжин, тансаг амьдралын хэв маягийг бий болгох тухай онцолжээ. Хөх Нуур муж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр гол болгосон дархан цаазат бүсийг байгуулах тогтолцооны талаар Хятадад тэргүүлж байгааг Ши Жиньпин бүрэн үнэлжээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хэмээх нь Хөх Мөрөн, Хатан гол, Лань Цан Жян мөрний эх авсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн юм.

Гол мөрнийг хүмүүс эх газрын судас хэмээн үздэг бөгөөд үеийн үед эх газарт шимээ өгч, амьтан ургамлыг ундлан, хүн төрөлхтний соёл иргэншлийн өлгий болсоор иржээ. Усыг нь ууж өссөн үр хойч нь тэр гол мөрнөө ээжтэйгээ зүйрлэн хүндэтгэн дууддаг ч бий.

Хятад улс өмнөд нутгийн Хөх Мөрөн, умард нутгийн Хатан голоо “Ээж гол мөрөн” гэдэг. Дэлхийн дээврээс эх авч, далайд цутгадаг гол мөрөн өвөрмөц соёлыг ундалж, одоод хүртэл ард түмний оршин амьдрах өмөг түшиг нь болсоор байгаа юм.

Хатан гол нь уртаараа Хятадад хоёрдугаарт, Хөх Мөрөн нь усны нөөцөөр дэлхийд хамгийн их бөгөөд уртаараа гуравдугаарт орно.

Хятад улс гол мөрнөө хамгаалах удирдах хэсэг байгуулсан бөгөөд 2002 онд жил бүрийн 3-р сарын 9-нийг Хятадын “ээж гол мөрөн”-өө хамгаалах өдөр болгохоор шийдвэрлэжээ.

Хятад улс олон нийтийг оролцуулсан нийгмийн халамжийн үйл ажиллагааг зохион байгуулж, Хатан гол, Хөх Мөрөн болон бусад гол мөрний сав газрын экологийн орчныг хамгаалах сэдвийн хүрээнд хүүхэд залуусыг дайчлан, ойжуулах, хөрс шороог хамгаалж, бохирдлоос урьдчилан сэргийлж засах зэрэг арга хэмжээг зохиож байгаа нь ногоон соёл иргэншил, экологийг дээдэлсэн, тогтвортой хөгжлийн үзэл ухамсрыг санаачлан бий болгох зорилготой юм.

Урьд нь хууль бусаар агнах, голын хэвлийг малтах, сав газарт нь бүдүүлэг үйлдвэрлэл эрхлэх зэрэг замбараагүй хэт ашигласны улмаас гол мөрний экологи эвдэгдэн, байгаль орчин муудсан юм. Үүнд чиглүүлэн Хятад улс экологийн соёл иргэншил, ногоон хөгжлийг дэмжих олон бодлого боловсруулж, үзэсгэлэнт сайхан гэр орноо байгуулах шийдвэр зоригоо хөвчилсөн юм.

Хятад улсын удирдлага Хөх Мөрөн, Хатан Голыг сайтар хамгаалан, ашиглаж хөгжүүлэхийг маш чухалд үздэг. Ши Жиньпин үүнийг Хятадын үндэсний сэргэн мандал болон тогтвортой хөгжилтэй нягт холбоотой “мянган оны төлөвлөгөө” гэж цохон тэмдэглэсэн бөгөөд ХКН-ын 18-р хурлаас хойш Хатан Гол, Хөх Мөрнийг засан хамгаалж байгаа байдалтай олон удаа танилцаж, таван удаа тусгай хурал хийж, хамгаалж ашиглан хөгжүүлэх асуудлаар зөвшилцөн төлөвлөгөө гаргаж байсан юм.

2020 оны 11-р сарын 14-нд Жянсү мужийн Наньжинд ажиллахдаа Хөх Мөрний эдийн засгийн бүсийн хөгжлийг бүх талаар дэмжих хурал хийж, шинэ хөгжлийн үзэл баримтлалаар тус бүсийг чансаатай хөгжүүлж, экологи эн тэргүүнд байх ногоон хөгжлийн шинэ төлөв байдлыг онцолсон юм.

Хөх Мөрний эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалт, Хатан голын урсгалын сав газрын экологийн хамгаалалт болон чансаатай хөгжлийн стратегийг баталж, Хөх Мөрний экологийн орчныг нөхөн сэргээхийг хамгийн чухалд үзэж, экологийн орчныг эвдэхгүй нөхцөлд эдийн засаг нийгмийн чансаатай хөгжлийг биелүүлэх шинэ замыг хайсан юм.

Хатан голын урсгалын сав газрын үер усны асуудлыг шийдвэрлэж, ард иргэдийн аюулгүй байдлыг ханган, ундны ус, экологийн аюулгүй байдал зэргийг шийдвэрлэж, тус бүсийг чансаатай хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Хөх Мөрөн Хатан голын бүсийг хамгаалахын тулд бохирдолтой аж ахуйн нэгжийг нүүлгэх, хөгжлийн хэлбэрийг нь өөрчлөх зэргийн олон бодлого авч хэрэгжүүлсний үр дүнд өдгөө агаар ус нь тунгалаг, өвс ургамал нь өнгөлөг болж байна.

Нэмж дурдахад энэ оны 3-р сарын 1-нээс Хөх Мөрнийг хамгаалах хууль албан ёсоор хэрэгжиж эхэлсэн байна. Энэ нь гол мөрний урсгалын сав газрыг хамгаалах тухай Хятад улсын анхны тусгай хууль юм. Хатан голыг хамгаалах хуулийг боловсруулан батлах ажил нь энэ жилийн хууль тогтоох төлөвлөгөөнд хамрагдаад байна.

Exit mobile version