Нийгэм
Т.Чимгээг эрүүдэн шүүснийг нотлох баримтыг нууцаас гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийг баталсан. Мөн ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчид компаниудад өөрчлөлт хийхээр болсон. Дээрх асуудлыг хэлэлцээд хуралдаан түр завсарласан байна. Ингээд 18:00 цагаас үргэлжилж хуралдаад, “Т.Чимгээг эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргах тухай” асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Хурлаас гарсан шийдвэрийн талаар Засгийн газраас мэдээлэл хийхээр төлөвлөөд байна.