Нийгэм
Агаарын хил нээхтэй холбогдуулан БЭЛТГЭЛ ХАНГАХЫГ даалгав
2021 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс агаарын хил нээх бэлтгэлээ хангаж, ирэх, явах зорчигчдыг дархлаажуулалт хийлгэсэн эсэхэд хяналт тавих, тусгаарлалт, халдвар хамгааллын дэглэм, журмыг тодорхой болгох асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ.
2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс буюу “Чингис хаан” олон улсын нисэх буудал ажиллаж эхлэхээс өмнө хилийн хяналтын байгууллагууд, агаарын тээврийн компаниудыг нүүлгэн шилжүүлэх, шинэ нисэх нисэх буудлын барилга байгууламж, ажлын бэлэн байдал, нислэгийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээ авах юм.