Эдийн засаг

Мах, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ

Нийтэлсэн

Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 29 барааны үнэ тогтвортой үлдэж, хоёр нэрийн барааны үнэ буурчээ. Харин хонь, адууны мах болон байцаа, манжин зэрэг ногооны үнэ нэмэгджээ.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.55 хувиар буюу 56 төгрөгөөр өссөн бол хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.69 хувиар буюу 175 төгрөгөөр нэмэгджээ. Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12,167 төгрөгийн үнэтэй байгаа бол үхрийн цул махны үнэ 0.4 хувиар буюу 56 төгрөгөөр буурчээ. Адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 125 төгрөгөөр нэмэгджээ. Харин ямааны ястай мах нэг килограмм нь дунджаар 9575 төгрөгийн үнэтэй байна.

Гурил, элсэн чихэр болон сүү, сүүн бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт ороогүй, хэвийн байлаа.

“Бөмбөгөр” худалдааны төвд өнөөдрийн байдлаар хонины ястай мах 9500 төгрөг, хонины цул мах 10500, үхрийн ястай мах 12000, үхрийн цул махыг 14000 төгрөгөөр, адууны ястай махыг 10000 төгрөгөөр худалдаалж байна. Харин нөөцийн мах (Үхрийн, ястай) 12500, цул мах нь 14500 төгрөг байна.

Тус төвийн худалдагч нарын хэлснээр махны худалдааны борлуулалт сүүлийн өдрүүдэд багагүй буурчээ.

Н.УЯНГА

Exit mobile version