Эдийн засаг
Монгол Улсын гадаад өр 1.5 тэрбум ам.доллароор өсжээ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминУлсын нийт гадаад өр 2020 онд 32.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 1.5 тэрбум ам.доллар буюу 4.8 хувиар, өмнөх улирлаас 969.4 сая ам.доллар буюу 3.1 хувиар өсжээ.
Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд нийт өрийн:
35.5 хувь буюу 11.4 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг
26.9 хувь буюу 8.7 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх
25.7 хувь буюу 8.3 тэрбум ам.доллар нь бусад салбарынх
6.9 хувь буюу 2.2 тэрбум ам.доллар нь Төв банкных
5.1 хувь буюу 1.6 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.
Улсын нийт гадаад өр өмнөх оноос өсөхөд Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 23.8 хувь, бусад салбарынх 3.1 хувиар буурсан хэдий ч шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 10.4 хувь, Засгийн газрынх 12.3 хувь, Төв банкных 11.8 хувиар өссөн нь нөлөөлжээ.