Энтертайнмент
Томас Бах ОУОХ-г 2025 он хүртэл удирдана
Олон улсын олимпийн хорооны одоогийн Ерөнхийлөгч, Герман улсын иргэн, 67 настай, хуульч Томас Бах тус байгууллагын Ерөнхийлөгчөөр 2025 он хүртэл гишүүдийн санал нэгтэй улиран сонгогдлоо.
ОУОХ-ны 137 дугаар цахим чуулганд оролцсон 94 гишүүний 93 нь дэмжиж, нэг гишүүн түдгэлзсэн байна.
Тус чуулганд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэлхийн бадминтоны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын бадминтоны холбооны Ерөнхийлөгч Батболдын Баттүшиг оролцож байгаа юм.
“Монреаль-1976” олимпийн наадмын туялзуур сэлэмний аварга Т.Бах нь Буэнос-Айрес хотноо болсон 2013 оны ОУОХ-ны сонгуульд Р.Каррион (Пуэрто-Рико), Сэр Мяан (Сингапур), С.Бубка (Украин) нарыг ялж, анх удаа ОУОХ-ны 9 дэх Ерөнхийлөгчөөр тодорсон түүхтэй.
Тэрбээр ОУОХ-ны Дэд ерөнхийлөгчийн алба хаших үедээ 1999 онд Монгол Улсад айлчилсан билээ.