Эрүүл мэнд

ШУУД: Коронавирусний 80 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21585 шинжилгээ хийхэд 80 шинэ тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан 80 тохиолдлын 77 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтал бөгөөд Төв аймгаас нэг, бусад нь Улаанбаатар хотоос илэрчээ.

Гурван хүний халдварын эх уурхай тодорхойгүй байгаа тул хавьтал судлалын шинжилгээ хийж байгаа аж.

Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн байршил:

  • БЗД-ийн 14 дүгээр хороо
  • СХД-ийн 26 дугаар хороо
  • ХУД-ийн 2 дугаар хороо

ХӨСҮТ-ийн мэдээлснээр 76 настай эмэгтэй өчигдөр (2021.03.10) коронвирусний халдварын улмаас нас баржээ. Тухайн иргэн 20 хоногийн турш эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад коронавируст халдвар нь уушгины тархмал хатгаа болон хүндэрч, нас барсан аж. Энэ нь коронавируст халдварын шалтгаант нас баралтын 4 дэх тохиолдол болж байна.

Exit mobile version