Бидэнтэй нэгд

Улс төр

С.Эрдэнэ : АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тавдугаар сарын 2-нд батламжилна

Нийтэлсэн

Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигч Э. Бат-Үүл болон дунд шатны намын даргын сонгуульд нэр дэвшигчдэд С.Эрдэнэ өнөөдөр үнэмлэх гардуулаа.

АН-ын гишүүн С.Эрдэнэ “Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд дотоод сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа. Дунд шатны намын дарга нарын нөхөн сонгууль гуравдугаар сарын 17-нд цахимаар болно. Нэр дэвшигчид үнэмлэхээ авснаар өнөөдрөөс сурталчилгаа эхэлж, гуравдугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагт дуусна.

Улсын бүртгэлийн гэрчилгээнд Ардчилсан нам болон миний бие даргаар бүртгэлтэй байгаа. Үндсэн дүрмээр хариуцлагаа хүлээгээд намын даргын сунгааг зарлаад, тамгаа түр шилжүүлсэн. Харамсалтай нь хэсэг бүлэг хүмүүсийн дүрмийн бус явцуу эрх ашгийн үүднээс хийсэн будлиантай үйл ажиллагаанаас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Миний хувьд намынхаа тамгыг бүх гишүүдийн саналаар сонгогдсон шинэ намын даргад хүндэтгэлтэйгээр гардуулна. Тамгаа гардуулж өгөөд намаасаа гарахгүй. Намынхаа үйл хэргийн төлөө өөрийнхөө бүх боломжоо дайчилж ажиллана.

Намын даргын сонгууль дөрөвдүгээр сарын 25-нд болно. Ингээд тавдугаар сарын 2-нд намын их хурал болж, шинэ намын даргад тамгыг гардуулна. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулж, уг хурал дээр батламжилж, Сонгуулийн Ерөнхий хороонд өргөн барина. АН дотор хүмүүсийн яриад байгаа шиг хуваагдал, хагарал гараагүй. Хоёр АН гэж байхгүй” гэлээ.

30 ЖИЛ ОЛОН ЗӨРЧИЛТЭЙ НҮҮР ТУЛСАН Ч ЭНЭ УДААГИЙН ШҮҮХИЙН БАЙР СУУРИЙГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА

Гэрэл зургийг mpa.mn
Харин Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигч Э.Бат-Үүл “Бидний үед хийж байсан ажил зогссон нь миний нэр дэвших шалтгаан болсон. Дээд шүүхийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас АН дотор зөрчилтэй байдал үүсээд байна. Энэ асуудлыг шийдэхгүй бол Ерөнхийлөгчийн болон цаашлаад 2024 оны сонгуульд эрсдэл үүсэж мэдэхээр байна.

Тиймээс би нийслэлийн АН-ын даргад нэр дэвшсэн. Сунгаанд амжилт үзүүлбэл намыг нэгтгэх үйл ажиллагаанд нийслэлийн намын хүчийг дайчилж ажиллана. Ардчилсан намыг хагарсан гэх буруу ойлголт байна. 30 жилд олон зөрчилтэй нүүр тулж байсан. Гэхдээ энэ удаагийн зөрчилд шүүхийн байр суурийг ойлгохгүй байна.

АН Монгол Улсад бүртгэлтэй хамгийн том нам. Дотооддоо сунгаа явуулж, удирдлагын асуудлыг гишүүд нь шийддэг байсан учраас бусад намд байхгүй гишүүдийн бүртгэлтэй. Нэгдэж сунгааны үйл ажиллагаанд оролцохыг уриалж байна” гэв.

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм1 долоо хоног өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм1 долоо хоног өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг1 долоо хоног өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр1 долоо хоног өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм1 долоо хоног өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр1 долоо хоног өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр1 долоо хоног өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент2 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий2 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ