CRI Монгол радио

Ойжуулалтын өдөр буюу цөлжилттэй тэмцсэн түүх

Нийтэлсэн


1979 онд Хятад улс 3-р сарын 12-ныг ойжуулалтын өдөр болгохоор шийдвэрлэсэн юм. Гэхдээ Хятад улсын газар нутаг уужуу учраас нутаг нутгийн хүмүүс өөртөө тохиромжтой ойжуулалтын цагаа сонгож тэмдэглэн өнгөрүүлдэг. Бээжингийн хувьд жил болгоны 4-р сарын эхний ням гарагийг “Албан журмын ойжуулалтын өдөр” хэмээн тогтоосон ба энэ өдөр нь Ши Жиньпин ойр хавийн газартаа очиж, албан журмын ойжуулалтын арга хэмжээнд оролцдог.

Ши Жиньпин 8 жил дараалан ойжуулалтын арга хэмжээнд оролцож байна. 2019 оны 4-р сарын 8-нд Бээжингийн Тунжөү дүүргийн Юншүнь сууринд нийслэлийнхэнтэй хамт мод тарьж байсан гэрэл зургийг нь интернет ашиглагч хараад 30 жилийн өмнө Ниндэд мод тарьж байсантайгаа эгээ адил гэж сэтгэгдлээ бичсэн юм.

Намын 18-р их хурлаас хойш Ши Жиньпин жил болгон нийслэлийн албан журмын мод тарих үйл ажиллагаанд оролцож байгаа бөгөөд үүгээр дамжуулан, эх байгалиа хүндэтгэн дээдлэх экологийн соёл иргэншлийн үзэл баримтлалыг уриалан санаачлах зорилготой гэж өөрөө ярьж байлаа.

Сүүлийн жилүүдэд ойжуулалтын ажилд чухал ач холбогдол өгч хичээн зүтгэж буйн дүнд цөлжилттэй тэмцсэн амжилттай түүхийг бүтээж байгаа юм. Үүнд Өвөр Монголын Ордосын Хөвчийн элсэн цөлийг ойжуулсан түүхийг онцлон дурдах ёстой. Тус нутгийн хүүхэн Отгонхуар 1998 онд төрийн албанаасаа огцорч, нутагтаа буцаад ойжуулалтын ажилд хүчээ өргөж өнөөдрийг хүрчээ. Анх тэрээр жолоочийн хоолыг нь хийдэг байсан бол дараа нь тос худалдах, мод тарих зэрэг ажил хийж, сардаа 2000 гаруй юанийн орлоготой байжээ.

Удаан жилийн уйгагүй хөдөлмөр зүтгэлийнх нь хариуд нутгийн цөл нь ногоон бүрд болж түүний сэтгэлийг тэнийлгэж байгаа бөгөөд Хятадын төрийн зөвлөлөөс 2019 онд түүнийг одонгоор шагнасан юм.

Exit mobile version