CGTN мэдээ
ДЭМБ-ын сэрэмжлүүлгийг хайхрахгүй байсныг шүүмжлэв
2020 оны 1-р сарын 30-ны өдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас шинэ коронавирусийн халдвар нь олон улсын эрүүл мэндийн заалт дахь хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлэг болох “Олон улсын түгшүүртэй байдлын нийгмийн эрүүл мэндийн яаралтай хэрэг” (PHEIC) болсныг зарлав. Зарим улс орнууд шинэ коронавирусийн эрсдэлийг анхаарахгүй байсан бөгөөд ДЭМБ 3-р сарын 11-нд “цар тахал” гэсэн нэр томъёог хэрэглэснээс хойш орнууд сая арга хэмжээ авч эхэлсэн юм.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Адханом Тедрос 8-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, зарим улс эдгээр сэрэмжлүүлгийг хэрэгжүүлсэн байхад яагаад зарим нь нэн даруй арга хэмжээ аваагүйг бид мэдэх ёстой байсаар юм гэжээ. Олон улс орон тахал өвчнийг өөртэйгөө ямар ч холбоогүй гэж үзэж байсан хэмээн ДЭМБ-ын Нийгмийн эрүүл мэндийн яаралтай тусламжийн төлөвлөгөөний гүйцэтгэх захирал Майкл Райан илэн далангүй хэлэв.