CRI Монгол радио

Ли Кэчян:Вирусийн үүсэл гарлыг тодорхойлох асуудлаар ДЭМБ-тай хамтран ажиллана

Нийтэлсэн

13-р удаагийн сонгуулийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын 4-р чуулган 11-ний өдөр өндөрлөв. Ерөнхий сайд Ли Кэчян чуулганы дараа болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс коронавирусийн үүсэл гарлыг шинжлэх ухаанчаар тодорхойлох ажлын талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай үргэлжлэн хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ, Ковид-19 цар тахал нь гэнэт үүссэн дэлхийн эрүүл мэндийн хэрэг юм. Хятад улс талуудтай хамтран вирусийн үүсэл гарлыг аль болох хурдан шалгаж тодорхойлохыг хүсэж байна. Энэ нь халдварыг таслан зогсоож, цар тахлаас үр дүнтэй урьдчилан сэргийлж хянахад тустай юм. Вирусийн үүсэл гарлыг тодорхойлох бол шинжлэх ухааны будлиантай асуудал тул улс орнууд хамтран ажиллаж, үргэлжлэн судлах ёстой. Хятад улс үнэн бодит байдалд үндэслэн, нээлттэй ил тод хамтран ажиллах зарчим, байр сууриар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай санал бодлоо солилцох бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд Хятад улсад вирусийн үүсэл гарлын тухай судалгаа хийхийг дэмжинэ. Одоогийн тулгамдаж буй асуудал бол үүсэл гарлыг олох төдийгүй вакцинжуулах зэрэг халдвараас урьдчилан сэргийлж, хянах ажлыг сайтар хийх явдал юм. Хүн төрөлхтөн энэ хорт вирусийг ялан давж чадна гэдэгт бид итгэлтэй байна гэжээ.

Exit mobile version