Нийгэм

Нийслэлийн эрүүл мэндийн албан хаагчдын илүү цагийн хөлсөнд 464 сая төгрөг олгожээ

Нийтэлсэн

Коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаанд ажилласан нийслэлийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн илүү цагийн хөлсийг зохих ёсоор тооцжээ. Нийт 776 сая төгрөгийг олгохоор баталсан байна.

Өнөөдрийн байдлаар, төвийн зургаан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажлын гүйцэтгэлийн дагуу 464 сая төгрөгийг олгосон байна.

Мөн Чингэлтэй, Баянзүрх, Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийг хүлээн авч, 303 сая төгрөгийн санхүүжилтийг олгоход бэлэн боллоо.

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан, “Нэг өрх-нэг шинжилгээ”-нд өрх, дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн 2000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилласан гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Харин ХӨСҮТ-ийн ажилтнууд нэгдүгээр сараас хойш илүү цагийн хөлсөө аваагүй байгаа юм.

Exit mobile version