Нийгэм

Дараах хүмүүст ВАКЦИН ХИЙХГҮЙ

Нийтэлсэн

Дараах шинж тэмдэгтэй хүмүүс коронавирусийн эсрэг вакцин хийлгэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Вакцины найрлагад орсон бодисонд харшил өгч байсан
Жирэмсэн хүн
Өмнө нь ямар нэгэн вакцин хийлгээд харшлын хэлбэрийн урвал үзүүлж байсан түүхтэй (Анафилаксийн шок)
Унаж татах өвчтэй
Цочмог халдварт өвчтэй
Архаг өвчний хүнд хэлбэртэй
Хорт хавдартай
Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед
Дархлааны олдмо хомсдолтой
Дархлааны төрөлхийн дутмагшилтай
Дархлал дутмагшилтай
Даавар эмчилгээ хийлгэж байгаа үед
Хавдрын цитостатик эм ууж байгаа үед
Зүрхний цочмог дутагдал
Харшлын түүхтэй, эм антибиотикт харшилтай бол үзлэгийн эмч шийднэ.

Вакцины эхний тунгаа хийлгэсэн бол хоёр дахь тунгаа заавал хийлгэх хэрэгтэй ба эхний тунгаас дараагийн тун хүртэлх хугацаанд халдвар авахгүй байх, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа тогтмол угаах зэрэг халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй. Хоёр тунгаа хийлгэж дуусаад 14 хоногийн дараагаас дархлаа бүрэн тогтоно.

Иргэдийн 1800-1200 тусгай дугаарт холбогдон, түгээмэл асууж байгаа асуултад хариулт өгье.

-Коронавирусийн эсрэг вакциныг заавал хийлгэх ёстой юу?
-Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ. Вакцин хийлгэснээр таныг “Ковид 19”-өөс өвдөхөөс хамгаална. Вакцин хийлгэсний дараа халдвар авсан ч өвчин хүндрэхээс хамгаалах, мөн ойр дотны хүмүүсээ халдвар авахаас сэргийлэх ач холбогдолтой.

-Хүүхдэд коронавирусийн эсрэг вакциныг хийх үү?
-Үгүй. Одоогоор хүүхдэд вакциныг хэрхэн хийх талаар эмнэлзүйн туршилт судалгаанууд хийж эхэлж байгаа.

-Вакцин хийлгэснээр биед ямар нэгэн зовуурь илрэх вэ?
-Вакцин хийлгэсний дараа гар хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх шинжүүд илэрч болно. Эдгээр нь 1-2 өдөрт аяндаа зүгээр болно. Ийм шинжүүд илрэх нь та өвчний халдварыг авсан гэсэн үг биш. Харин эдгээр шинж тэмдэг нь таны биед халдвараас сэргийлэх дархлаа бий болж байгааг илтгэнэ. Хэрэв танд эдгээр шинж тэмдэг арилахгүй олон хоног үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэй.

Exit mobile version