Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Сансрын нисгэгч В.А.Жанибеков Москва хотоос цахимаар холбогдлоо

Нийтэлсэн

“Сансар судлал ба сансрын технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр (2021.03.12) болж байна.

Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэг, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, ШУА-ийн харьяа Одон орон, геофизикийн хүрээлэнгээс хамтран энэхүү хурлыг зохион байгуулж байна.

“Cансар судлал ба сансрын технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь Зөвлөлт-Монголын хамтарсан нислэгийн судалгаа шинжилгээ, орчлон ертөнцийн үүсэл хөгжил, зайнаас тандан судлал ба геоинформатик, сансрын технологийн хэрэглээ, пуужин болон хиймэл дагуулын судалгаа хөгжүүлэлт түүний чиг хандлага зэрэг түүхэн үйл явдалтай холбоотой асуудлаар эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагч, хэрэглэгч сонирхогч, хүүхэд залуучуудад мэдлэг мэдээлэл түгээхэд оршиж байна.

Эрдэм шинжилгээний хурлын нээлтэд Батлах хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа,ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх А.Р.Базархандаев нарын хүмүүс мэндчилгээ дэвшүүллээ.

Ж.ГҮРРАГЧАА: МОНГОЛ УЛС САНСАР СУДЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ
ШААРДЛАГА БИЙ, ИРЭЭДҮЙ БАЙНА

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл энэ үеэр хэлсэн үгэндээ “2021 он бол орчин үеийн Монгол Улсын түүхэнд онцгой нэгэн жил юм. Энэ жил бид Ардын хувьсгалын 100 жил, манай улсад орчин үеийн Шинжлэх ухааны байгууллага үүсэн бий болсны 100 жил, Монгол Улс НҮБ-д элсэн нэгдсэн 60 жил зэрэг олон томоохон, түүхэн тэмдэглэлт ойнууд болж байна.

Эдгээр түүхэн тэмдэглэлт ойнуудтай зэрэгцэн тавигдах нэг үйл явдал бол Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ой гэдэгтэй Та бүгд санал нэгтэй байгаад эргэлзэхгүй байна.

Энэ их онг тохиолдуулан Монголын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, М.Ганзориг нартаа, энэ хамтарсан нислэгийн бэлтгэл хангах их ажил хэрэгт оролцож явсан арын албаны хамтрагчид Орос, Монгол ахан дүүстээ Монгол Улсын ШУА-ийн гишүүд, хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж, чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна.

Хамтарсан нислэгийн эрдэм шинжилгээний хөтөлбөрийг боловсруулах ажлыг тухайн үед БНМАУ-ын ШУА дангаараа хариуцаж, академийн ерөнхийлөгч Ши мэргэн хэмээх Базарын Ширэндэвийн шууд удирдлагын дор хэрэгжүүлснийг би тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Энэ том багийн ажлын алба нь тухайн үеийн ФТХ-ийн Сансар судлалын секторын анхны 8 залуу судлаач дээр төвлөрч байлаа. Энэ хурлын нээлтийг тохиолдуулан тэдгээр ЭШ Ажилтнуудынхаа нэрийг дурдах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Секторын эрхлэгч Г.Баасансүрэн, ЭША Х.Тулга, П.Хосбаяр, Ш.Дамба, Л.Лхагва, С.Ваша, Д.Батмөнх дээр нь Д.Рэгдэл миний бие нэмэгдээд, наймуулаа 1977 оноос ажиллаж эхэлсэн билээ.

Өнгөрсөн 40 жилд сансар судлал, сансрын технологиуд асар хурдтай хөгжиж, өнөөдөр хүн төрөлхтний дийлэнх хэсгийн өдөр тутмын амьдралын бодит хэрэгцээ болсон байна. Энэ түүхэн үйл явдлаас хойш манай улс сансар судлал, сансрын технологийн салбарт чамгүй оролцож технологийн хэрэглээнээс хоцролгүй ашиглаж үр шимийг хүртэж байна. Цаашид бид энэ салбарт илүү идэвхтэйгээр буюу байршлын таатай боломжоо ашиглан өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын мэдээ хүлээн авах газрын станцын сүлжээг байгуулах,  Сансрын технологийн салбарт шинэ технологийг турших, шинжлэх ухааны туршилт судалгаа хийх зорилгоор Нано, Микро, Жижиг, Том хиймэл дагуулуудыг хамтран хийж хөөргөх замаар сансрын технологи, энэ салбарын хүний нөөцөө бэлтгэж  үр ашгийг хүртэх хэрэгцээ шаардлага байна” гэлээ.

Монгол хүн сансар ниссэний 40 жилийн ойд зориулсан уг бага хуралд доктор Ц.Адъяасүрэнгийн тавьсан “Сансрын тандан судлал ба байгаль орчин”, академич Д.Амарсайханы “Монгол Улсын шинжлэх ухаан дахь сансрын тандан судлалын хөгжил”, доктор Ж.Ган-Очирын “Монголын нутаг дэвсгэрийн геологи, геодинамик хөгжлийн сансрын цогц судалгааны шинэлэг үр дүн”, Ц.Гантөгсийн “Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр” зэрэг, нийт 15 илтгэл тавигдлаа.

Хуралд оролцсон хүндэт зочин, БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч, генерал Ж.Гүррагчаа хэлэхдээ, “Сансрын хамтарсан нислэг болоод 40 жил, бараг хагас зуун болж байна. Энэ бол нэг хүний хувьд их хугацаа, харин улс орны хувьд, шинжлэх ухааны хувьд бол энэ нь богино мэт хугацаа байж болох юм. Тиймээс манай улс сансар судлалыг хөгжүүлэх шаардлага бий, ирээдүй байна” гэдгийг онцолж байв.

Тэрээр, “40 жилийн дараа эргээд харахад бидний хийж байсан судалгааны ажил, зорьж тавьж байсан зорилтууд өнөөдөр ч гэсэн үнэ цэнтэй хэвээр байна. Сансрын нислэг, сансрын орон зай, сансар судлал бол хамтарч хийж бүтээдэг талбар байдаг юм” гэлээ. Мөн “Сансрын орон зай өөрөө газар дэлхий дээр байгаа улс орнуудыг хамтатгах, нийлүүлэх, нэгдэх, нэг зүг харах, нэг санаа бодолтой болоход тусалдаг” хэмээн тодотгосон юм.

Өнөөдрийн хуралд БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков ОХУ-ын нийслэл Москва хотоос цахимаар холбогдож оролцсон юм.

Тэрээр 40 жилийн өмнөх Орос-Монголын сансрын хамтарсан 8 хоногийн сансрын нислэгээ дурсан санаж, монгол түмэнд мэндчилгээ дэвшүүлсэн юм. “Бид Монгол хүн анх сансрын уудамд дийлэн ниссэн тэр нислэгээр ашигт малтмал, амьтан судлалын гээд газарзүйн төлөвлөгөөт олон зургийг авч байсан. Амжилттай авсан нь ч бий, амжилтгүй авсан зургууд ч байсан. Сансрын уудмаас тандан судалсан бидний ажил хожмын сансар судлал болон  олон улс орны, олон салбарт ихээхэн хувь нэмэр оруулсан. Сансрын мандалаас авч байсан зургууд маань газрын мэдээлэлд маш хэрэг болж байсан. Тухайлбал, бид загасны нүүдэл, орон зайн зургийг авч байсан нь дэлхийн олон улс орны загас агнуурын аж ахуй хөгжихөд их хэрэг болж байсан. Ж.Гүррагчаа бид хоёр Алтантын далай, Латин Америк, Арабын хойг гээд олон тив газар, Канад, АНУ, Куба, Мексик гээд олон орны газар нутгийн зургийг авч байсан. Монгол орны дээгүүр нисэж байхад цаг агаар тогтуун, үүлгүй онгорхой цэлмэг, тод харагдаж байсан. Ж.Гүррагчаа маань эх орон, нутгийнхаа дээгүүр нисэж байхдаа сэтгэл нь их догдолж байсан” хэмээн дурсан өгүүлсэн юм.

CGTN мэдээ8 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ1 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн