Нийгэм

Э.Тэмүүлэн:14 хоногийн дараа өдөрт 150-400 халдвар бүртгэгдэх магадлалтай

Нийтэлсэн

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллах үеэр тус төвийн дэд захирал Э.Тэмүүлэн нөхцөл байдлыг танилцууллаа.

Тэрээр “Судалгааны  дүнд нийт хавьтлуудын 90-ээс дээш хувийг олдог.Олсон хавьтлуудаа 14 хоног тусгаарладаг. Тохиолдлын тоо ихсээд, хүн амын дунд өргөн тархалт үүссэн үед тандалтын хариу арга хэмжээ өөрчлөгддөг. Энэ үед батлагдсан тохиолдлуудаа хөнгөн бол гэрт нь тусгаарлах арга хэмжээ авч байна. Сүүлийн долоо хоногийн нөхцөл байдлаас харахад хүн амын дундах халдвар өргөн тархалт руу орж байгаа нь санаа зовоож байна. Улаанбаатар хотод дөрөвдүгээр үе шат буюу хүн амын дунд халдвар өргөн тархсан үе байна. Харин Завхан, Төв аймаг хоёрдугаар үе шатанд байгаа. Одоогийн байдлаар 41 идэвхтэй кластер байна. Халдвар зөвхөн орон зайгаар хязгаарлагдахгүй. Драмын театртай холбоотой кластер олон хүнийг хамруулж, 450 ойрын хавьтал бүртгэгдээд байна. 14 хоногийн дараа өдөрт 150-400 хүртэл халдвар гарах магадлал 50 хувьтай байна” гэв.

Exit mobile version