Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулах нь оновчтой шийдвэр мөн үү?

Нийтэлсэн

Хоёр их наяд төгрөгийн эх үүсвэртэй ажлын байрыг хамгаалах Засгийн газрын хөтөлбөр өнгөрсөн долоо хоногийн гол сэдэв байв. Хоёр их наяд төгрөгийн хүүний зөрүү болох 210 орчим тэрбум төгрөг төсөв дээр ачаалал болж ирэхээр байгааг зарим эдийн засагчид шүүмжилж байна. Тиймээс төр төсөв дээр ачаагаа үүрч л байгаа юм бол өөрийн мэдлийн хоёр банкаараа гаргахгүй арилжааны банкуудыг тэтгэсэн шийдвэр гаргалаа гэх. НӨАТ төлөгч биш жижиг аж ахуйн нэгжүүдэд 50 сая, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжүүдэд 500 сая төгрөгийн зээлийг гаргах болсон гэх мэт нийтлэг ганц нэг шалгуурыг төрөөс хүчээр хийж өгсөн ч банкууд тус тусын шалгуураа танилцуулж байна. Ихэнх нь хуучин харилцагч нарынхаа өндөр хүүтэй авсан зээлийг нь гурван хувь рүү шилжүүлэх тухай ярьж байна. Гэтэл шинээр зээл авах иргэд, аж ахуйн нэгжийн хувьд бас л энэ зээлээс хасагдах магадлалтай болчихлоо. Мөн арилжааны банкуудаар энэ зээлийг дамжуулж байгаа нь ажлын байрыг хамгаалах биш барилгын салбарыг дэмжих болчихлоо гэх ч байр суурьтай эдийн засагч байна. Эдгээр шийдвэрийн талаар экспертүүдийн байр суурийг хүргэж байна.

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Бизнесийн зарчмаар бол төр зөв шийдвэр гаргасан

– Гурван хүүтэй зээлийн хоёр их наяд төгрөгийн эх үүсвэрийн 60 хувийг төрөөс, 40 хувийг арилжааны банкууд гаргахаар болж байна. Бизнес нь зогсчихсон ажлын байраа хамгаалж чадахгүй болсон, эдийн засаг зогсчихсон энэ үед хамгийн зөв шийдвэр. Төсөв дээр ирэх ачаалал ихсэнэ гэдгээр харах хэрэггүй. Урт хугацаандаа 180 орчим тэрбум төгрөгийн ачаалал ирнэ. Цуврал байдлаар гурван жилийн хугацаанд гарах учраас нэг дор ачаалал ирэхгүй. Энэ жилийн тухайд 100 орчим тэрбум төгрөгийн ачаалал ирэх байх. Зах зээлийн зарчмаар мөнгөний захаар дамжуулан гаргаж байгаа учраас банкууд ч ялгаагүй эрсдэлээ үүрч хариуцлага хүлээнэ. Тиймээс төсөв дээр их ачаалал ирнэ гэдэг үндэстэй шүүмжлэл биш. Эдийн засгийн хувьд эрсдэлээ арилжааны банкуудтай адил үүрнэ гэсэн үг. Хөгжлийн банк хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг дэмжиж бонд гаргах чиглэлд ажилладаг гэдгээр жижиг зээлийг дамжуулан гаргах нь зохимжгүй. Төрийн банк хэдийгээр төрийн мэдлийнх ч гэлээ ялгаагүй эрсдэлээ үүрээд явна. Харин ч төрийн мэдлийн банкаар гаргагавал өмнөх ЖДҮХС-ийн мөнгө угаах гашуун туршлага давтагдах магадлалтай. Арилжааны банкуудаар гаргах нь цэвэр бизнесийн зарчмаар гаргаж байгаа зөв шийдвэр.

УИХ-ын гишүүн Л.Доржханд: Төрийн болон Хөгжлийн банкаар дамжуулах боломжтой байсан

– Ажлын байрыг хамгаалах гурван хувийн хүүтэй зээлийн эх үүсвэр болох хоёр их наяд төгрөгийг Засгийн газар гаргахдаа хүүний зөрүү болох 6-7 хувийг улсын төсвөөс татаасаар гаргана. Харин гурван хувийг банкууд зээлдэгч нараас авахаар байдлаар зохицуулах болж байна. Нийтдээ 9-10 хувийн хүүтэй зээлийг гаргаж байгаа юм. Эдийн засагч хүний хувиар би үүнийг шүүмжилж байна. Учир нь бодлогын хүү зургаан хувь байгаа. Бодлогын хүүний татвар 25 хувь. Тэгэхээр татварын дараах цэвэр өгөөж 4.5 хувь. Энэ мөнгө Монголбанкинд төвлөрдөг. Өөрөөрхэлбэл, Монголбанк 4.5 хувьтай мөнгийг арилжааны банкуудад өгч байгаа юм. Түүнчлэн Засгийн газар зургаан хувь, банкуудын урсгал зардал гурван хувь нэмэгдээд 9-10 хувийн ийм таатай нөхцөлөөр энэ зээл гарч байна. Нэмээд эрсдэлийнх нь 60 хувийг төр батлан даана гэдэг нь маш их ачаалал төсөв дээр ирж байна. Манай төсөв мөнгөний бодлого дандаа банкуудыг дэмжсэн бодлогоор явж байна. Ажлын байрыг дэмжсэн бодлого биш барилгын салбарыг дэмжсэн бодлого хэрэгжээд байна. Яагаад вэ гэвэл арилжааны банкуудаар дамжуулан олгож байгаа тохиолдолд банкууд өөрсдийнхөө шаардлага, шалгуураар барьцаа хөрөнгө шаардана. Зах зээлийн үнэлгээгээр 100 төгрөгийн үнэтэй зүйлийг 50 хувиар үнэлнэ. Үүний 50 хувьд зээл өгнө. Гэтэл жижиг дунд бизнесийнхэн ажлын байраа хадгалах гээд хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүдэд очихгүй, хөтөлбөр үр дүнтэй болохгүй дүр зураг харагдаж байна. Өөрөөр хэлбэл, банкнаас 500 саяаас нэг тэрбум төгрөг хүртэл зээл авсан аж ахуйн нэгж бизнес хийе гэвэл эрсдэлтэй. Тиймээс буцаагаад банкуудаар дамжуулж гурван хувийн хүүтэй эх үүсвэрийг зургаан хувь руу шилжүүлж дундаас нь ашиг хийх боломж үүснэ. Уг нь Засгийн газар, Монголбанкинд байгаа 7.8 их наяд төгрөгөөр өөр дээрээ татаж хүү нэмэхгүйгээр өөрийн мэдлийн хоёр банк болох Төрийн болон, Хөгжлийн банкаар энэ зээлээ гаргах бүрэн боломж байсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.15 ДАВАА № 49 (6526)

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн