Эрүүл мэнд
ЭМЯ: Журамд өөрчлөлт оруулж, иргэдийг ГЭРТ НЬ ТУСГААРЛАХААР боллоо
Эрүүл мэндийн яамнаас коронвирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.03.15/ мэдээллээ танилцууллаа.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт 9417 хүнд шинжилгээ хийхэд 122 хүнээс халдвар илэрлээ. Шинээр батлагдсан тохиолдлууд Улаанбаатарт 118-аар нэмэгдэж, нийт өвчлөл 3203 болж байна. Завхан аймгийн Шилүүстэй суманд 2 тохиолдол, Төв аймгийн Зуунмод суманд 1 тохиолдол тус тус илэрсэн. Мөн Нурьсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний шинжилгээнд коронавирус илэрч, зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 424 болж байна. Таван хүний халдварын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байна.
Өнөөдрөөс эхлээд Улаанбаатар хот хөл хорионы Улбар шар түвшинд шилжсэн. Тусгаарлалтын хугацаанд өөрчлөлт орсон байна. Тусгаарлалтыг 14 хоногоор гэрийн тусгаарлалтад байлгахаар болсон. Гэхдээ хүн бүхнийг гэрт нь тусгаарлахгүй. Эмнэлзүйн шинж тэмдэг, гэрийн нөхцөл зэргийг харгалзаж, гэрт тусгаарлах уу тусгаарлан ажиглах байранд шилжүүлэх үү гэдгийг шийдвэрлэнэ. Тиймээс гэрийн тусгаарлалтад байгаа иргэд халвар хамгааллаа маг сайн барих шаардлагатай” гэлээ.
Өнөөдрийн байдлаар ийн нийт батлагдсан тохиолдлын тоо 4083 боллоо. Дотоодын халдварын тоо 3551 хүрсэн байна” гэлээ.
ТУСГААРЛАХ БАЙР БОЛОН ГЭРИЙН АЖИГЛАЛТЫН ХУГАЦАА
Иргэний тусгаарлан ажиглах байр, гэрийн ажиглалтад байх нийт хугацаа 14 хоног байна. Гэрийн тусгаарлалтад орсон иргэний гэр бүлийн гишүүдийг гэрийн тусгаарлалтад байх хоногоор нь хамт тусгаарлана.
1. Гадаад улсаас ирж байгаа коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй, бүрэн тун хийлгээгүй иргэнийг тусгаарлах байранд 10 хоног, гэрийн тусгаарлалтад 4 хоног тусгаарлана.
2. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тусгаарлах байранд 7 хоног, гэрийн тусгаарлалтад 7 хоног тусгаарлана.
3. Халдварын голомтод бүс нутгаас ирсэн, халдварын голомтод ажилласан албан хаагч, ажилтан, иргэн гэрийн тусгаарлалтад 7 хоног байна.
4. Халдвар бүртгэгдээгүй бүс нутагт халдварын голомтод бүс нутгаас ирж ажилласан албан хаагч, ажилтантай хамт ажилласан хүнийг 7 хоног тухайн орон нутагт нь ажиглана.